Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Зах зээл

Зах зээлийг цочроом 3 том IPO айсуй

yld
Б.Эсүхэй
6 сарын 11, 2026
6 сарын 11, 2026

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд 2026 он тодоор бичигдэж үлдэх төлөвтэй байна. Учир нь технологийн салбарын хамгийн халуухан сэдэв болоод буй AI хөгжүүлэгч 3 том компани энэ онд IPO хийх болсноо мэдэгдлээ.

⏳ Он цагийн цаглавар

Хамгийн эхлээд өнгөрсөн 3-р сард SpaceX IPO хийхээ мэдэгдсэн бол тэдний араас долоо хоногийн өмнө Anthropic IPO-н материалаа SEC-д хүргүүлэв. Мөн би юугаараа дутахав гэсэн шиг OpenAI ч хэдхэн хоногийн өмнө IPO хийх хүсэлтээ гаргаад байна. Хамгийн эхэнд мэдээж түрүүлж дугарсан SpaceX-н IPO энэ Баасан гарагт тохиох бол OpenAI-нх энэ 9-р сард, Anthropic-нх энэ оны төгсгөлд болно.

  • 💰 Аварга том дүн: IPO хийх нь ойлгомжтой болсон энэ 3 компанийн нийт үнэлгээ $3.6 их наядад хүрчээ. Энэ нь дэлхийн 7,8 дахь хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд болох Broadcom (AVGO) болон Saudi Aramco (2223.SR)-н зах зээлийн үнэлгээг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүн юм.
  • 🔎 Задаргаа: IPO хийсний дараа OpenAI болон Anthropic нар $1 их наядын үнэлгээг зорьж байгааг эх сурвалжууд мэдээлэв. SpaceX-н тухайд $1.75 их наядын үнэлгээнд хүрэх бүрэн боломжтой ба одоогийн байдлаар захиалгын хэмжээ $250 тэрбумыг давсан нь компанийн босгохоор төлөвлөж буй $75 тэрбумын санхүүжилтээс 3.5-4 дахин өндөр үзүүлэлт гэнэ.

📊 Эерэг трэнд

Сүүлийн 23 жилд Америкийн нээлттэй компаниуд жил бүр агшсаар ирсэн бол энэ онд SpaceX, OpenAI, Anthropic-н IPO-с шалтгаалж уг тренд өөрчлөгдөх магадлалтай. Тухайлбал, компаниудын тоо 1996 онд 8,090-д хүрч байсан бол өдгөө энэ тоо 3,700-4,500 хүртэл буурчээ. Товчхондоо AI хөгжүүлэгчид болон бусад технологийн компаниудын IPO хийх замыг SpaceX, OpenAI, Anthropic засаж өгснөөр, нээлттэй компаниудын тоо өсөх төлөвтэй байна.

Эцэст нь… Америкийн зах зээлд энэ жил хэд хэдэн томоохон IPO болох гэж байгаа бол Монголын зах зээл нам гүм байсаар байна. Хамгийн сүүлд дотоодын хөрөнгийн зах зээлд Тэнгэр Даатгал ХК (TGI) 2 жил буюу 736 өдрийн өмнө IPO хийж байжээ. 🕰️

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.