
Энэ онд нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 57.7 мянгаар нэмэгдэж 552.9 мянгад хүрчээ. Тэгвэл аль компанийн хувьцаа эзэмшигч нэмэгдэж, аль компанийнх буурав? Хүний мууд дурлана гэдэг шиг компанийн сайн, мууд дурлаадахъя.
Хүнсээрээ л гарч ирлээ
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн төвлөрлийн судалгааны тайлангаас харахад энэ онд АПУ (APU), Монос хүнс (MFC) болон Түмэн шувуут (TUM) зэрэг хүнсний компаниудын хувьцаа эзэмшигч хамгийн ихээр нэмэгджээ. Сүү ХК (SUU)-ийн хувьцаа эзэмшигч ч 1,319-өөр нэмэгдэж 9.3 мянгад хүрээд буй.
Суу, муу!
Ер нь бол тайланд дурдагдсан 326 компанийн 71 компанийн хувьцаа эзэмшигчийн тоо өссөн бол 68 компанийнх буурав. Үлдсэнд нь юу тохиолдсон бэ гэж үү?
Банкныхны сураг ажиг
Үргэлжлүүлээд, ТОП-5 банкны сайн муу руу ороход, Төрийн (SBM) болон ХасБанк (XAC)-ных өсөж, өнөө 3-ынх уруудав. Уруудах уруудахдаа ХААН банк (KHAN)-ны 3.3 мянган хувьцаа эзэмшигч хувьцаагаа заржээ.
Эцэст нь… Манай ХЗЗ-д нээлттэй нэртэй чимээгүй оршигчид олон юм. Хөрөнгө оруулагчид хэдэн томчуудаа тойроод л. Хэрэв нээлттэй компаниуд жинхэнэ утгаараа бүх мэдээ мэдээллээ нээлттэй болгож, хувьцаа эзэмшигчтэйгээ харилцаатай болчихвол зах зээл жам ёсоороо хөдлөх гээд байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.