Зээ одоогоор МХБ (MSE)-д 37 ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад байна. Өгөөж нь хэр байв аа?
🔥 Түүхэн жил
Өнгөрсөн оны яг энэ үед 39 ХК 2023 оны цэвэр ашгаасаа нийт ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргаж байж. Харин энэ жил ногдол ашиг тараах шийдвэр гаргасан ХК-ийн тоо ойролцоо байгаа ч нийт ногдол ашгийн дүн нь 90.4% өсөж ₮1 их наядад хүрээд байна. Урд хожид ийм хэмжээний ногдол ашиг тараагдаж байгаагүй билээ. Ногдол ашгийн дүн ингэж өсөхөд банкнууд голлон нөлөөлөв.
📊 Дундаж өгөөж = 5.6%
Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан ХК-иудын дундаж өгөөжийг 2 сарын 12-ны хаалтын үнээр тооцоход 5.6% болж байгаа юм. Энэ дундаас өгөөж нь 10%-иас дээш гарсан 7 компани байгаа бол 1.5% болон түүнээс доош өгөөжтэй 11 компани бий. Хамгийн өндөр өгөөжтэй нь Тавантолгой (TTL). Тэд нийт ₮366.5 тэрбумын ногдол ашиг тарааж байгаагийн 12.96% буюу ₮47.5 тэрбум нь жижиг хувьцаа эзэмшигчдэд үлдсэн хэсэг нь 5%-иас дээш хувьцаа эзэмшигч буюу 3 этгээдэд очих нь ээ.
Эцэст нь… Ногдол ашгийн хэмжээ ингэж нэмэгдэж байгаа нь ХК-иудын тэр дундаа банкнуудын санхүүгийн үзүүлэлт сайжирч, хөрөнгийн зах зээлийн хөгжиж буйг илтгэж байна. Үүнийг даган хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдэх, хувьцааны үнэ өсөх, зах зээлийг илүү тогтвортой болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг нөхцөлүүд бүрдэхээр байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.