• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 12, 2024
Эдийн засаг

Сонгуулийн амлалтын дараагийн бай: Дагуул хот

yld
С.Ангирмаа
3 сарын 12, 2024
3 сарын 12, 2024

Сонгууль айсуй. Өмнө нь сөхөгдөж байсан асуудлууд хурцаар яригдаад эхэллээ. Метро барих, дагуул хоттой болох гээд л. Бид өмнө нь метроны төсөл дээр тойм бичсэн. Харин одоо дагуул хотын талаар ний нуугүй бичье. 

Шинэ Зуунмод = Улаанбаатар ÷ 15

Дагуул хот байгуулах үндэслэл нь Улаанбаатарын хүн ам нэмэгдэж байгаатай холбоотой. Учир нь Улаанбаатарын хүн ам 2040 он гэхэд одоогийнхоос 556 мянгаар нэмэгдэж 2.2 саяд хүрэх гэнэ. Харин дагуул хот байгуулснаар 440 мянган хүнийг суурьшуулахаар тооцжээ. 

  • Хэр том хэмжээтэй хот вэ? Шинэ Зуунмод хот нь 31,000 га талбайд байгуулагдах юм. Энэ хэмжээ нь Улаанбаатарын нутаг дэвсгэрээс 15 дахин жижиг буюу Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотоос 6-7 дахин том, 24,230 хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц байх нь.
  • Байз: Одоогийн Улаанбаатарын хүн ам болон нутаг дэвсгэрийн хэмжээг харьцуулбал 1 хүнд 0.3 га газар ногдож байна. Харин Шинэ Зуунмодод бол 440 мянган хүн амьдарна гэхээр 1 хүнд 0.07 га газар оногдох нь.

8 бүсээр шийднэ

Дагуул хотыг 8 бүсэд тулгуурлан хөгжүүлэх аж. Эдийн засгийн чөлөөт бүс, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, үйлдвэрлэлийн, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс гэх мэт. 

  • Ярьсаар: Дагуул хотын хөгжүүлэлтийг яг таг баталсан юм байхгүй. Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах хүрээнд эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэнэ.

Нэг сонгуулийн өмнө шийдэх асуудал мөн үү? 

Олон улсад дагуул хотыг цогц арга барилаар өндөр технологи ашиглан бүтээдэг. Мөн оршин суугчдад том хотоос илүү хямд өртгөөр амьдрах боломжийг олгодог. Энэтхэг л гэхэд Тане, Домбивли, Нави Мумбай гээд олон дагуул хотыг бүтээсэн. 

  • Батлаад, бүтээнэ: Энэтхэгийн түүхээс ухахад, тэд хот төлөвлөлтийн тухай хуулийг 1966 онд баталж байжээ. Үүнээс 5 жилийн дараа буюу 1971 онд Нави Мумбай хотын төлөвлөлт эхэлсэн байдаг. Манайд бол нэг нь хууль баталсны дараа төр нь солигдоод мартагдах хугацаа.

Эцэст нь… Бидэнд дагуул хоттой болох хэрэгцээ байгаа ч маш сайн судалгаа, тооцоолол, шийдэл хэрэгтэй. Нэг яриад л хуулийн төсөл боловсруулаад болчих асуудал биш. Уг нь бол дагуул хоттой болчихвол төвлөрөл, түгжрэл, тогтвортой байдлын асуудлыг шийднэ. Мөн зарим дагуул хотууд тодорхой салбар, технологид мэргэшиж, инновац, бизнес эрхлэх төв болох нь ч бий. Гол нь сонгуулийн попрол болоод дуусах биш үр дүн гарах нь л чухал байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.