Сонгууль айсуй. Өмнө нь сөхөгдөж байсан асуудлууд хурцаар яригдаад эхэллээ. Метро барих, дагуул хоттой болох гээд л. Бид өмнө нь метроны төсөл дээр тойм бичсэн. Харин одоо дагуул хотын талаар ний нуугүй бичье.
Шинэ Зуунмод = Улаанбаатар ÷ 15
Дагуул хот байгуулах үндэслэл нь Улаанбаатарын хүн ам нэмэгдэж байгаатай холбоотой. Учир нь Улаанбаатарын хүн ам 2040 он гэхэд одоогийнхоос 556 мянгаар нэмэгдэж 2.2 саяд хүрэх гэнэ. Харин дагуул хот байгуулснаар 440 мянган хүнийг суурьшуулахаар тооцжээ.
8 бүсээр шийднэ
Дагуул хотыг 8 бүсэд тулгуурлан хөгжүүлэх аж. Эдийн засгийн чөлөөт бүс, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, үйлдвэрлэлийн, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс гэх мэт.
Нэг сонгуулийн өмнө шийдэх асуудал мөн үү?
Олон улсад дагуул хотыг цогц арга барилаар өндөр технологи ашиглан бүтээдэг. Мөн оршин суугчдад том хотоос илүү хямд өртгөөр амьдрах боломжийг олгодог. Энэтхэг л гэхэд Тане, Домбивли, Нави Мумбай гээд олон дагуул хотыг бүтээсэн.
Эцэст нь… Бидэнд дагуул хоттой болох хэрэгцээ байгаа ч маш сайн судалгаа, тооцоолол, шийдэл хэрэгтэй. Нэг яриад л хуулийн төсөл боловсруулаад болчих асуудал биш. Уг нь бол дагуул хоттой болчихвол төвлөрөл, түгжрэл, тогтвортой байдлын асуудлыг шийднэ. Мөн зарим дагуул хотууд тодорхой салбар, технологид мэргэшиж, инновац, бизнес эрхлэх төв болох нь ч бий. Гол нь сонгуулийн попрол болоод дуусах биш үр дүн гарах нь л чухал байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.