Хүний нөөцийн салбарт шинэ технологи нэвтрүүлж буй Метаког стартап жилийн дотор технологийн экспорт хийж, Казахстаны Астана Хабтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тодруулбал, Метаког стартап нь хүний нөөцийн эргэц багасгах платформ хөгжүүлдэг ба тэдний технологийн шийдлийг Казахстаны Астана Хаб ашиглаж эхлэн цаашид урт хугацаанд хамтран ажиллахаар болсон юм. Ингэснээр уг хамтын ажиллагаа нь тэднийг Казахстаны зах зээлд илүү өргөн цар хүрээнд гаргахад чухал стратегийн хамтрал болж буй.
Астана Хаб нь Төв Азийн бизнесүүд, төрийн байгууллагууд болон стартапуудтай хамтарч ажилладаг, $700 саяын борлуулалттай 1300 гаруй бизнесүүдийг нэгтгэсэн хамгийн том технологийн төв юм.
Дашрамд дурдахад, Метаког стартап үүсгэн байгуулагдаад 1 жил болж байгаа ба Монголын томоохон компаниуд болох ТЭСО Групп, MCS Групп, Invescore болон NCD Группт өөрсдийн шийдлээ амжилттай нэвтрүүлээд буй. Түүнчлэн тэд 2022 онд Microsoft For Startups-д тэнцэж, $100 мянгын технологийн грант, 2023 онд Төв Азийн орнуудаас шилдэг 15-т шалгарч Google For Startups–с $350 мянгын грант аваад буй Монголын цорын ганц стартап юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.