• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 3, 2024
Санхүү

2023 онд хувьцаануудын үнэд юу тохиолдов?

yld
Г.Аминаа
1 сарын 3, 2024
1 сарын 3, 2024

Улиран одсон 2023 онд ХК-уудаас Өндөрхаан (ONH)-ы хувьцааны үнэ 826.9% өсөн өсөлтөөрөө тэргүүлсэн бол хувьцааны үнэ нь хамгийн уналттай компаниар Эрдэнэс Сольюшинс (AMT) тодорлоо. Гэхдээ эдгээр тоонуудад хууртагдаж болохгүй ээ.

Эрүүл бус өсөлт

МХБ (MSE) дээр 174 компанийн хувьцаа бүртгэлтэй байгаагаас 2023 онд арилжаа хийгдсэн 144 компани байгаа аж. Сонирхолтой нь тус 144 хувьцаанууд дундаас арилжааны идэвх сул боловч жилийн дотор 300%-иас илүүгээр өссөн хувьцаанууд байна. Тодруулбал,

  • Гаднын нөлөөтэй: Өндөрхаан ХК-ийн хувьцааг Ард санхүүгийн нэгдэл (AARD) худалдаж авснаар хувьцааны үнэ нь 2023 онд 826.9% өсөн ₮24,100 дээр хаагдсан аж.
  • Хувьцааны үнэд бүү хууртагд: 555.7% өссөн Эрээнцав (ECV)-ын хувьд эхний 9 сарын хугацаанд арилжаалагдахгүй явсаар сүүлийн 3 сард гэнэт өсчихсөн нь энэ. Оны эхний хагаст МХБ-ээс “Бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн” хэмээх сануулга авч байсан шүү дээ.
  • Шалаар нэг болсон ч тоохгүй нь: Эрдэнэс Сольюшинс ХК харин 77.2% унаж ₮10.2 дээр хаагдсан нь гэнэтийн байсангүй. Учир нь оны эхний хагаст хэдийн 66.6% унаад байсан юм. Тэд энэхүү асуудлыг залруулах, арга хэмжээ авах хугацаа байсан ч хийсэнгүй. Ядаж мэдэгдэл хийсэн бол ч.

ТОП-оос илүү 

Компани бүрээр харахад эрүүл бус өсөлт их байсан бол индексүүдийг харьцуулж харахад MSE A (MSEA) индекс өнгөрсөн онд хамгийн их буюу 21.6% өсөв. Харин ТОП-20 индекс 11% л өссөн аж.

  • 20 vs 27: Үнэт цаасны I ангиллын компаниудаас бүрддэг MSE A индексэд өнгөрсөн онд хувьцааны үнэ нь 25.6% өссөн ХААН Банк (KHAN) болон 17% өссөн МХБ зэрэг компаниуд багтдаг юм.

Дүгнэхэд, нийтээр нь хараад байхад ХЗЗ маань хөгжөөд байгаа боловч компани бүрээр хальт харахад л хэцүүхэн дүр зураг угтаж байна. Зах зээлийн зарчмын дагуу өсөж, унахад компаниуд нь мэдэгдэл гаргаад, юу болж байгаа талаарх нэг сонин хачныг цаг тухай бүрд нь өгөөд байвал хувьцаа эзэмшигчид хохирох нь бага л байх юм.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.