• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 13, 2024
Уул уурхай

Оюу толгойн гүний уурхайн 1 жилийн ой

yld
С.Ангирмаа
3 сарын 13, 2024
3 сарын 13, 2024

Зээ Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээс хойш яг 1 жил өнгөрлөө. Жилийн өмнөх энэ өдөр Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж дэлхийн ТОП зэсийн уурхайн тоонд орох нь гээд бичиж байлаа. Одоо харин 1 жилийн хугацаанд юу болсон, цаашид яах талаар өгүүлье. 

Гүний уурхайг яаж хөдөлгөв? 

Түүх сөхөхөд, Оюу толгой төслийг өнгөрсөн 14 жилийн хугацаанд $15 тэрбумаар санхүүжүүлсэн байдаг. Үүнд гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн 14 том банкнаас авсан зээл багтаж буй. Ингэж л зогсоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалт хөдөлж, Оюу толгойн нийт нөөцийн 80%-ийг агуулах гүн рүү шумбах боломжтой болсон хэрэг. 

1 жилийн хугацаанд

Гүний уурхайд блокчлон олборлох буюу дэлхий дээрх хамгийн нарийн олборлолтын технологи ашиглан зардал багатайгаар газрын гүний 1.3 км-т байгаа зэсийн хүдрийг олборлож буй. Уг гүнд ойролцоогоор 203 км урт хонгилд үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэсэлгээний хувьд өнгөрсөн IV улиралд л гэхэд 14 хүдэр буулгуурыг тэсэлж нийт хүдэр буулгуурын тоо 86 болсон байна. Ингэснээр, 

  • 5 дахин: Гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн хэмжээ өнгөрсөн IV улиралд 3.4 сая тн-д хүрч 2023 оны I улирлаас 5 дахин өссөн аж. Улмаар өнгөрсөн онд гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн нийт хэмжээ 7.4 сая тн-д хүрчээ. 
  • Үйлдвэрлэл өсөв: Гүний уурхайн өргөжилтийн хүрээнд Оюу толгойн 2023 онд үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 29.8% өсөж 168 мянган тн-д хүрээд

Цаашид, Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тн, цаашдын 5 жилд дунджаар 350,000 орчим тн зэс олборлох тооцоотой. Гэхдээ 2037 он гэхэд ил уурхайг ашиглаж дуусна гэхээр уртдаа 350,000 орчим тн зэсийг гүний уурхайгаас л олборлоно гэсэн үг. Нэг ч гэсэн томоохон бүтээн байгуулалт машид урагштай явж байгаа нь сайхан юм даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.