ТОП-10 франчайз бизнес $368.5 тэрбумын борлуулалт хийжээ
Franchise Times дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн 500 франчайзыг жил бүр тодруулдаг. Өнгөрсөн онд McDonald’s (MCD) дэлхий даяар $112.5 тэрбумын борлуулалт хийж тэргүүлсэн байна. Ер франчайз бизнесийн талаар товчхон судалцгаая.
Франчайз бизнес гэж юу вэ?
Франчайз бизнес эрхлэх хүсэлтэй этгээд тодорхой хэмжээний төлбөр төлсний үндсэн дээр тухайн франчайзын бизнес нөү-хау, барааны тэмдгийг өөрийн мэт ашиглан бизнес эрхлэхийг хэлнэ. Энгийнээр тухайн улс орон эсвэл дэлхий дахинд брэнд болсон бизнесийн нэрийг барин ижил бизнес эрхэлнэ гэсэн үг. Хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал,
- Эхлэлтийн эрсдэл бага: Тогтсон бизнесийн нөү-хау дээр үндэслэн хийгдэж буй бизнес тул бизнес эхлэх үеийн эрсдэл нь спартаптай харьцуулахад харьцангуй бага. Түүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэнэ.
- Бэлэн хэрэглэгч: 2013 онд KFC Монголд анхны салбараа нээх үед үүссэн дарааллыг санаж байвал ийм бизнесийн хэрэглэгчид нь хэр бэлэн байдгийг харж болох юм.
Ямар боломж олгодог вэ?
Дэлхийн ТОП-10 франчайз бизнесүүд өнгөрсөн онд 249 мянган салбараараа нийт $368.5 тэрбумын борлуулалт хийжээ. Тэдний франчайзын эрхийг дунджаар $10,000-$540,000 хооронд худалдан аваад цаашид бизнесээ босгох хүртэл дунджаар $0.7-$2.1 саяын хөрөнгө оруулалт хийдэг байна. Цаашлаад,
- Асуудлаа шийдэх боломж: Талууд харилцан ашигтай байхаар ашгаа хувааж авах гэрээ хийдэг. Ингэснээр шинэхэн франчэйз эзэмшигч нийлүүлэлтээс эхлээд маркетинг, сурталчилгаа хүртэлх бүхий л асуудлыг нэгдсэн байдлаар шийдүүлэх боломжтой болдог байна.Жишээ нь, 7-Eleven л гэхэд франчайз эзэмшигч нийт борлуулалтын 48%-ийг өөрт авдаг аж.
- Улмаар: Шинээр бизнес бага дарамтад орохоос гадна франчайз олгогч шинэхэн бизнесүүддээ хангалттай нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд дэмтэй байдаг аж.
Эцэст нь... Монголд ч гэсэн CU (CUMN) франчайзыг эзэмших боломжтой байдгийг мэдэх үү?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.