• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 8, 2023
Бизнес

ТОП-10 франчайз бизнес $368.5 тэрбумын борлуулалт хийжээ

yld
Д.Эрдэнэдаваа
3 сарын 8, 2023
3 сарын 8, 2023

Franchise Times дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн 500 франчайзыг жил бүр тодруулдаг. Өнгөрсөн онд McDonald’s (MCD) дэлхий даяар $112.5 тэрбумын борлуулалт хийж тэргүүлсэн байна. Ер франчайз бизнесийн талаар товчхон судалцгаая.

Франчайз бизнес гэж юу вэ?

Франчайз бизнес эрхлэх хүсэлтэй этгээд тодорхой хэмжээний төлбөр төлсний үндсэн дээр тухайн франчайзын бизнес нөү-хау, барааны тэмдгийг өөрийн мэт ашиглан бизнес эрхлэхийг хэлнэ. Энгийнээр тухайн улс орон эсвэл дэлхий дахинд брэнд болсон бизнесийн нэрийг барин ижил бизнес эрхэлнэ гэсэн үг. Хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал,

  • Эхлэлтийн эрсдэл бага: Тогтсон бизнесийн нөү-хау дээр үндэслэн хийгдэж буй бизнес тул бизнес эхлэх үеийн эрсдэл нь спартаптай харьцуулахад харьцангуй бага. Түүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэнэ.
  • Бэлэн хэрэглэгч: 2013 онд KFC Монголд анхны салбараа нээх үед үүссэн дарааллыг санаж байвал ийм бизнесийн хэрэглэгчид нь хэр бэлэн байдгийг харж болох юм.

Ямар боломж олгодог вэ?

Дэлхийн ТОП-10 франчайз бизнесүүд өнгөрсөн онд 249 мянган салбараараа нийт $368.5 тэрбумын борлуулалт хийжээ. Тэдний франчайзын эрхийг дунджаар $10,000-$540,000 хооронд худалдан аваад цаашид бизнесээ босгох хүртэл дунджаар $0.7-$2.1 саяын хөрөнгө оруулалт хийдэг байна. Цаашлаад,

  • Асуудлаа шийдэх боломж: Талууд харилцан ашигтай байхаар ашгаа хувааж авах гэрээ хийдэг. Ингэснээр шинэхэн франчэйз эзэмшигч нийлүүлэлтээс эхлээд маркетинг, сурталчилгаа хүртэлх бүхий л асуудлыг нэгдсэн байдлаар шийдүүлэх боломжтой болдог байна.Жишээ нь, 7-Eleven л гэхэд франчайз эзэмшигч нийт борлуулалтын 48%-ийг өөрт авдаг аж.
  • Улмаар: Шинээр бизнес бага дарамтад орохоос гадна франчайз олгогч шинэхэн бизнесүүддээ хангалттай нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд дэмтэй байдаг аж.

Эцэст нь... Монголд ч гэсэн CU (CUMN) франчайзыг эзэмших боломжтой байдгийг мэдэх үү?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.