Дэлхий даяар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэн ажилладаг НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нь дэмжих “Хүүхдийн төлөө гүйцгээе” сайн дурын хандивын аяныг эхлүүллээ.
Хандивын аянд оролцохыг хүсвэл та ирэх 5 сарын 24-ны өдөр тохиож буй “Улаанбаатар Марафон”-д бүртгүүлэхдээ “Хүүхдийн төлөө гүйцгээе” хандив өргөх цэсийг сонгож, марафон гүйлтийн бүртгэлийн хураамж дээр нэмж ₮3,500-ийг хандивласнаар НҮБ-ын Хүүхдийн Санд хандив өгч, хүүхдийн төлөө гүйх боломжтой.
💖 Хандив өргөсөн хүн бүрд талархал болгож “Хүүхдийн төлөө гүйцгээе” бугуйвч бэлэглэх аж. ЭНД дарж “Хүүхдийн төлөө гүйцгээе” аянд нэгдээрэй.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.