Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс сүүлийн 50 жилийн хугацаанд байгаагүй хэмжээгээр татварыг хөнгөлж, засгийн газрын өрийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан нь түүнийг ажлаа хүлээж авснаас 44 хоногийн дараа огцруулах талаар ярихад хүргэв.
Асуудалтай хуулийн төсөл?
Түүний өргөн барьсан хуулийн төсөл нь:
Түүний тооцоолол ёсоор бол иргэд бага татвар төлж ЭЗ-ийн хямралыг зузаан халаастай давах байсан. Гэвч инфляцын эсрэг ЗЗ рүү их хэмжээний мөнгө шахах нь галан дээр тос асгах мэт үр дагаварт хүргэх аюултай байдаг. Тухайлбал энэ мэдэгдлийн дараагаас фунт стерлингийн ханш түүхэн доод түвшиндээ хүртэл унасан аж. Цаашлаад хөрөнгө оруулагчид ирэх онуудад ЗЗ бүр хямрахаас болгоомжилж Их Британийн засгийн газрын бондоос татгалзаж эхэлсэн юм.
Хариу үйлдэл
Тэрээр хуулийн төслөө 10 хоногийн дараа буцаан татан, хуулийн төслийг боловсруулсан сангийн сайдаа халж, шинэ сайд томилов. Шинэ сангийн сайд Жерими Хант түүний ихэнх бодлогыг цуцалсны дараа фунтийн ханш 2.1%-иар өсөж хөрөнгийн зах зээл харьцангуй тогтворжив.
Уг асуудлаас болж түүний олон нийтийн дундах нэр хүнд навс унаж, иргэдийн ердөө 16% нь л түүнийг ажлаа сайн хийж байна гэж үнэлэв. Тэрээр Их Британийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан хүн болоход тун ойрхон л байна даа.
Сургамж
Сангийн бодлого буюу төсвийн зарцуулалт хэрхэн шууд ЗЗ-д нөлөөлдгийг Их Британи бодитоор харуулчихлаа. Манайд төр засаг маань өөрсдөө төсвөө нэмэгдүүлж, халамж татаасаа харамгүй тараачхаад яагаад төгрөгийн ханш унаад байна гэж төв банкаа чичлээд сууж байдаг байх аа?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.