
Маргааш сагсан бөмбөгийн эрэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын Playoff-н тоглолтууд эхлэх хуваарьтай байна. Үүнээс өмнө та бүхэнд энэ улиралд тохиосон онцлох үйл явдлыг хуваалцъя.
🥇 Улирлын амжилт
Өнгөрсөн Лхагва гарагт улирлын сүүлийн тоглолтууд болж дууслаа. Айхтар өрсөлдөөнтэй 10 багаас энэ удаад 18-9 амжилтаар SG Apes баг хүснэгтийг тэргүүлсэн бол өнгөрсөн улирлын аварга Хасын Хүлэгүүд хүснэгтийг үзүүрлэсэн аж. Сонирхуулахад, 3-т орсон BCH Knights багийг оруулаад эхний 3 багийн хожил, хожигдлын харьцаа эн тэнцүү өндөрлөжээ.
💰 Багуудын төсөв
2025-2026 оны улиралд нэг баг дунджаар 5-6 байгууллагаар ивээн тэтгүүлсэн ба үүнд шинээр Худалдаа Хөгжлийн Банк (TDB), Монложистикс Холдинг (MLG) зэрэг ХК-иуд багтжээ. Хамгийн олон ивээн тэтгэгчтэй багаар нийт 8 байгууллагатай гэрээлсэн Сэлэнгэ Бодонс болон Darkhan United багууд тодорлоо. Сэлэнгэ Бодонсын хувьд энэ playoff-д NBA-д гялалзаж явсан Демаркус Казинсыг дахин нэгтгэхээс гадна ₮2 тэрбумаар монголын 3х3-н шигшээ багийн 4 тамирчныг эгнээндээ нэмжээ.
🏆 Аваргын таамаг… Сагсан бөмбөг сонирхогчид аваргын таамгаа Toki апп дээр хуваалцсан ба оролцогчдын хамгийн их буюу 36% нь SG Apes-г түрүүлэх багаар сонгоод байна. Харин удаах байранд 26%-ийн санал авсан Хасын Хүлэгүүд, гутгаар байранд 20%-ийн саналтай Сэлэнгэ Бодонс тус тус бичигджээ. Та юу гэж бодож байна? 👀
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.