
Газрын тосны хайгуул хийж буй Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Petro Matad (MATD.L) Тамсагийн сав газарт орших “Мазаалай-1” хайгуулын цооногийн өрөмдлөгөө эхэлжээ. Үүнээс гадна тэд он дуусахаас өмнө “Heron-1” хайгуулын цооногоос анхны газрын тос гарган авахаар ажиллаж байгаа билээ.
🛢️ Газрын тосны хайгуул
Petro Matad нь Дорнод аймагт газрын тосны хайгуул хийх зорилгоор Матад XX талбайг эзэмшдэг бөгөөд одоогоос 4 жилийн өмнө тус талбай дээр 11 цооног өрөмдсөнөөс 6-гаас нь газрын тосны илэрц тогтоогдоод буй. Тус компанийн хайгуул хийж буй талбайгаас газрын тосны орд илрэх өндөр магадлалтай гэсэн үг.
⛏️ Бусад төслүүд
Компани өнгөрсөн тайландаа Дорнод аймгийн удирдлагуудтай “Цэн тогоруу” талбайд хайгуул хийх зөвшөөрөл авах асуудал дээр нэлээн маргаантай байгаагаа тусгаж байсан. Улмаар талууд тус асуудлыг өнгөрсөн 4-р сард эцэслэж Petro Matad тус талбайд хайгуул хийх зөвшөөрлөө авсан юм.
Эцэст нь… 2023 онд Монгол дунджаар өдөрт 13,395 баррель түүхий нефтийг олборлосон байдаг. Харамсалтай нь бидэнд нефт боловсруулах үйлдвэр байхгүй тул газрын тосоо түүхийгээр нь Хятад руу гаргаж боловсруулдаг. Дотоодын хайгуулаа эрчимжүүлж, боловсруулах үйлдвэрээ яаралтай барихгүй бол Монголын хөршүүдийнхээ ая, талыг харж амьдардаг амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилсээр…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.