Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Бонд: Дотоодын компаниар зэрэглэлээ тогтоолгосон анхны компанийн бондыг бүртгэв.
- Сан: Монголын хамгийн анхны Хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) бүртгэгдлээ. Тодруулбал, уг сангийн нэгж эрхийг Инвескор Ассет Менежмент ҮЦК гаргасан бөгөөд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-д бүртгэгдсэн байна. Сангийн мэргэжлийн оролцогчдоор Инвескор Капитал ҮЦК, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Ард Секюритиз ҮЦК, Апекс Капитал ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК-иуд ажиллах аж.
- Нэмэлт өөрчлөлт: Түүнчлэн ББСБ-ын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журамд холбогдох өөрчлөлтийг оруулж Монголын харьяалалгүй хүнд өдөрт ₮3 саяас ихгүй дүнгээр валют худалдан авах, худалдах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн юм.
- Мөнгөн зээл: Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Эм эл жи лизинг ХХК-ийг анхны мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгэсэн аж.
Жич: СЗХ зарим компанийн нэрийг дурдаагүй байсан болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.