• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

“PLUMA” мэдээллийн цогц систем нээлтээ хийлээ

lemonpress
Lemon Press
6 сарын 26, 2025
6 сарын 26, 2025

“Pluma” (хуучнаар Үзэг төсөл) платформ нь бие даасан сэтгүүлчид болон редакцуудад хараат бус байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурласан мэдээ, нийтлэл бүтээл нийтэлж, түүнээсээ орлого хуримтлуулах боломж олгох шинэ платформ юм.

“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв” нь Pluma төслийг 5 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2024 оноос Фаро технологи компанитай хамтран технологийн хөгжүүлэлтийг гүйцэтгэж, өнөөдөр зорилтот хэрэглэгчдэд танилцууллаа.

Pluma платформ нь нэг талаас бие даасан, хараат бус сэтгүүлчдэд бүтээлээ туурвих, нийтийн мэдэх эрхийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлүүдээ нийтлэх чөлөөт платформ болох зорилготой. Нөгөө талаас хүн ам цөөтэй боловч мэдээллийн ялгаатай хэрэгцээтэй нийгмийн олон бүлгийн хэрэгцээг хангах, олон ургалч хэвлэл мэдээллийн орчныг дэмжих ач холбогдолтой платформ юм.

Энэхүү төслөөр 2022 онд “Deutsche Welle Akademie”-с зарлагдсан Global Media Startup уралдаанд 26 орны 96 төслөөс 4-р байранд, түүнчлэн дэлхийд хамгийн томд тооцогддог, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн стартап-ын уралдаан, хурдасгуур хөтөлбөр болох “She Loves Tech” уралдааны тусгай байрын шагналтай хүний эрх, ил тод байдал, хариуцлагын чухал ач холбогдолтой технологийн шийдэл юм.

Сэтгүүлчид аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран өөрсдийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, хараат бус, бие даасан байдлаар ажиллах, түүнээсээ орлого олох, мэргэжлийн онлайн сургалтуудад хамрагдах шинэ боломжийг энэ платформ санал болгож буй.

Платформын хэрэглэгч нь зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Сэтгүүл зүйн бүтээлийн түвшинд бичвэрээ бэлтгэдэг нийтлэлч, нөгөө талаас мэдээлэл түгээх үүрэг хүлээдэг хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд болон мэргэжлийн түвшинд эх сурвалж болдог салбар салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон талын хэрэглэгчтэй цогц систем юм. Мэдээж хамгийн чухал нь үнэн бодитой, чанартай мэдээ, мэдээлэл хүлээн авахыг эрхэмлэдэг уншигч нь эцсийн хэрэглэгч билээ.

Pluma платформыг дэмжин, 2020 онд Олон улсын эмэгтэй сэтгүүлчдийн сан (IWMF) $5,000-ын төслийн санхүүжилт, “She Loves Tech” уралдаан болон “Kite Mongolia” байгууллага ₮10 сая, мөн энэ онд Лондоны Эдийн засгийн Сургуулийн дэргэдэх Polis төвийн Journalism AI байгууллагаас $50 мянгын санхүүжилтийг олгоод байгаа юм.

Одоогоор Journalism AI хөтөлбөрийн хүрээнд чөлөөт платформ дахь баримт шалгалтын үйл ажиллагааг оновчлох, Монгол Улсын мэдээллийн экосистем дэх төвлөрлийн анализ хийх хиймэл оюун ухаанд тулгуурласан нэмэлт хөгжүүлэлт хийж байна. 

Эх сурвалж: Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.