
Орчин үеийн хүнсний үйлдвэрлэлд сүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд өндөр температурт ариутгаж, жигд бүтэцтэй байлгахын тулд өндөр даралтаар тосны бөмбөлөгийг жигдрүүлж боловсруулах технологийг ашигладаг.
👨🏻🍳 Монголчуудын сүүний соёл
Гэсэн ч нүүдэлчин ахуйтай монголчуудын хувьд сүү хөрүүлэх, өрөм загсаах, сүүгээр төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн, исэг болон уураглаг идээ ундаа бэлтгэдэг уламжлал нь орчин үед ч алдагдаагүй соёлын нэг юм.
Саяхан зах зээлд нэвтрээд буй АПУ Дэйри ХХК-ийн “Их Нүүдэл” сүү нь дээр дурьдсан сүүний тосны бөмбөлөгийг өндөр даралтаар эвдэж жигдрүүлээгүй тул сүүний байгалийн бүтцийг хадгалсан, гэрийн нөхцөлд хөөрүүлэхэд тос ялгарч, өрөм тогтох боломжтой. Мөн түүнчлэн хэт өндөр температураар ариутгаагүй пастеризацийн аргаар боловсруулсан тул шууд ууж ч хэрэглэх боломжтой сүү юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.