
Сүүлийн 5 жилд шинээр гэр бүл болсон хүмүүсийн тоо 9%, гэрлэлтээ цуцалсан хүмүүсийн тоо 32% тус тус өсжээ. 💔
👨👩👧👦 1 сая өрх
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 1 сая өрх бүртгэгдээд буй. Өрхөд гэр бүл, хамаатан садангаараа амьдарч буй хүмүүсээс гадна ганц бие хүмүүсийг ч багтаадаг шүү. Нийт өрхийн дийлэнх буюу 67.3%-ийг ам бүлээрээ байгаа өрх бүрдүүлж байгаа бол 19% ганц бие өрхүүд, үлдсэн нь холимог, нийлмэл өрхүүд бүрдүүлж байна.
😔 Салалт залуужив
Харамсалтай үзүүлэлт нь сүүлийн 5 жилд гэр бүлтэй хүмүүсийн тоо 9.5% өсөж 1.4 саяд хүрсэн бол гэр бүлээ цуцалсан хүмүүсийн тоо 32.8% өсөж 68.4 мянгад хүрэв. Цаашлаад, гэр бүл цуцлалт залуужих хандлагатай болсныг 2020 онд гэр бүл цуцлалт 44-54 насныхны дунд хамгийн түгээмэл байсан бол 35-44 насны бүлэг хамгийн их гэр бүлээ цуцлуулах болсноос харж болно.
👩👦 Өрх толгойлсон эмэгтэйчүүд: 3 өрх тутмын 1
Эхэнд дурдсан 1 сая өрхийн 68.5%-ийг эрэгтэйчүүд, 31.5%-ийг эмэгтэйчүүд авч явж буй. Уг үзүүлэлт 2020 онд 71.5%, 28.5% гэсэн харьцаатай байв. Хүйсийн зааг ялгаа бага, багаар томорч байгаагийн ард өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо тус хугацаанд эрэгтэйчүүдийнхээс 3 дахин хурдтайгаар өссөнийг ч анхаарах ёстой. Мөн эмэгтэй өрхийн тэргүүнтэй 317,000 өрхийн 78.7% нь хот суурин газарт төвлөрч буй.
Эцэст нь… Гадуур салалт их байна, бие биеэ хайсан ганц биечүүд их байна гэх яриа бараг л цайны ширээ болгоны ард гарах болж. Салалт залуужиж байгаа шалтгааныг юу гэж бодож байна?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.