• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 27, 2023
Бизнес

Танилц: SocialPay 3.0  

yld
С.Ангирмаа
9 сарын 27, 2023
9 сарын 27, 2023

SocialPay-н үнэнч хэрэглэгчид байна уу? Өнөөдөр SocialPay апп болон шинэчлэгдсэн “SocialPay 3.0” хувилбарт ямар өөрчлөлт шинэчлэл хийгдсэн талаар хүүрнэе. 💪🏻

 400к

Голомт банк (GLMT) 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч SocialPay-г танилцуулснаас хойш харилцагчдынх нь тоо жилд дунджаар 30% өсөж 400 мянгад хүрчээ. 

  • Цар хүрээ: 6 жилийн дотор нийт 2,300 байгууллага SocialPay-н төлбөр тооцооны шийдэлд холбогдсон байна. Түүнчлэн технологийн хувьд Чимэгэ, UnionPay, QPay зэрэг компаниудтай хамтарч буй. Саяхан л гэхэд SocialPay болон QPay QR код харилцан уншигддаг болоод буй. Мөн UnionPay картаа SocialPay-д холбон Хятад болон ОУ-д QR-аар төлбөр тооцоо хийх боломжтой. 

3.0-н хүрээнд 

Харин шинэчлэгдсэн SocialPay 3.0-н хүрээнд Чимэгэ дуу хоолой таних технологийг ашиглан төлбөрийн шилжүүлэг хийх боломжтой болжээ. 🙀

 Та дансны дугаар, утасны дугаар ч оруулах шаардлагагүй зүгээр л *** рүү *** мянгыг шилжүүл гэж хэлэхэд л таны гүйлгээ хийгдэх юм. Яг л Apple-н Siri шиг ажиллана гэсэн үг. Мөн Apple watch-аасаа ч гүйлгээ хийж болох нь. Мөн андройд үйлдлийн системтэй утас дээр UnionPay брэндийн картаараа NFC буюу зайнаас төлбөр тооцоо хийх боломжтой аж. Өөр сонин содон юу байна? 

  • Хялбар ATM: Карт ашиглахгүйгээр SocialPay ашиглан Smart Киоск төхөөрөмжөөс бэлэн мөнгө авах боломжтой аж. Түүнээс гадна виртуал American Express картыг идэвхжүүлж бага дүнтэй хэрэглээний зээл авах боломж бүрджээ. 
  • Нэмэлт^2: Цаашлаад татвар, торгууль, зогсоолын төлбөр, цахилгаан, СӨХ, ТВ, интернэт, гар утасны төлбөр төлөх, нэгж авах, Umoney автобусны карт цэнэглэх зэрэг нэмэлт үйлчилгээ авч болох нь. Мартсанаас Social Run нэртэй оноо цуглуулдаг тоглоом тоглох ч боломжтой болжээ. 
  • Банк харгалзахгүй: Түүнчлэн SocialPay ашиглахад заавал Голомт банкны харилцагч байх шаардлагагүй, аль ч банкны картаа холбон төлбөр тооцоо хийх боломжтойгоос гадна аль ч банк руу банк хоорондын шилжүүлэг хийх ч боломжтой аж. 

Заа тэгээд, Санхүүгийн шийдлийн апп-ууд хэрэглэхэд илүү хялбар болж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.