Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар Бодь Даатгал ХК (BODI)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2025 оны 4 сарын 23
⏲ 11:00 минут
📍 Цахим хурал
Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-ын тооллогын комиссын дарга Х.Сарангоо ХЭХ-ын тооллогын үр дүнг танилцуулж, ТУЗ-ийн дарга Б.Билэгт хурлыг нээж үг хэлэв.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Х.САРАНГОО
Хувьцаа эзэмшигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бодь Даатгал ХК-ийн ХЭХ-ийн хурлын тооллогын комиссын тогтоолыг гарсан байна. 2025 оны 4 сарын 23-ны өдөр. Дугаар №1 Улаанбаатар хот. Компанийн тухай хуулийн 67, 69.1, 69.2 болон Бодь Даатгал ХК-ийн дүрмийн 4.7 Бодь даатгал ХК-ийн ХЭХ-ын тооллогын комиссын дүнг үндэслэн тогтоох нь.
ТУЗ-ИЙН ДАРГА Б.БИЛЭГТ
Эрхэм хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн гишүүд хурлыг зохион байгуулж байгаа Би Ди Сек ХК (BDS) хамт олон мөн даатгалын компанийнхаа нийт хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хуралд маань бас ТУЗ-өө төлөөлөөд Бижид гишүүн болон хараат бус гишүүн Бүжинлхам гишүүн маань бас оролцож байгааг дуулгахад таатай байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бодь даатгал ХК-ийн ХЭХ-ын нээлтэд оролцож буй та бүхэнд халуун мэндийг дэвшүүлж, ТУЗ-ийн даргын анхны одоо ХЭХ-ыг нээсэнд баяртай байна. Юуны өмнө та бүхэнд Бодь Даатгал ХК-д итгэл хүлээлгэн тууштай дэмжиж ирсэн чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Та бүхний дэмжлэг бол манай компанийн тогтвортой өсөлтийг бий болгодог тулгуур нээдэг юм. Өнгөрсөн жил бол бидэнд сорилт ихтэй боловч амжилт ололтоор дүүрэн жил байлаа. Гадаад дотоодын эдийн засгийн тодорхой бус байдал үргэлжилж байсан ч бид харилцагчдадаа найдвартай болон шинэлэг цогц даатгалын үйлчилгээнүүдийг хүргэх, зорилгодоо үнэнч байж чадсан гэж бодож байна. Бид үйл ажиллагааныхаа чанарыг улам сайжруулж, дижитал шилжилтэд анхаарч, хэрэглэгчдийнхээ туршлагыг улам ахиулсан гэдэгт итгэлтэй байна. Мөн эрсдэлийн удирдлагын бодлогоо улам чангатгаж санхүүгийн сахилга баттай ажиллаж чадсан билээ. Манай баг хамт олон бол хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд даатгалын үйл ажиллагааны үр ашиг хөрөнгө оруулалтын бодлого харилцагчидтай байгуулсан итгэлцэл дээр үндэслэн санхүүгийн хувьд тогтвортой өсөлттэй үр дүнг үзүүлж чадсан гэж бид бодож байна.
Энэ бол зөвхөн өнгөрсөн оны амжилт биш харин ирээдүйд ч тогтвортой хөгжих итгэлийн илэрхийлэл юм гэдгийг бол хэлэх нь зүйтэй байх. За тэгээд та бүхэнд дахин баярлалаа гэж хэлье. Бодь даатгал ХК-д итгэл үзүүлэн хөрөнгө оруулалт хийсэн бүх хөрөнгө хувьцаа эзэмшигч нартаа бүгдэд нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ЭНХЖАРГАЛ
ТУЗ-ийн даргадаа баярлалаа. Мөн энэхүү өнөөдрийн хуралд оролцож буй нийт хувьцаа эзэмшигчид болон бусад гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие хурлын дэгийг хөтөлбөр ёсоор та бүхэндээ танилцуулъя.
Хурлын дэг:
Хурлын хэлэлцэх асуудал:
1.Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах
2.Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
3.Ногдол ашгийн талаарх танилцуулга
4.Компанийн 2025 оны бизнес төлөвлөгөөг танилцуулах
Хурлын дэг болон хурлын хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Гүйцэтгэх захирал Энхжаргал эхний хэлэлцэх асуудал болох компанийн 2024 оны санхүү үйл ажиллагааны үр дүнг танилцуулав.
КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Хураангуй дүгнэлт: Бодь Даатгал ХК-ийн нийт хураамжийн орлого ₮32.1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын орлого ₮2.9 тэрбум, нөхөн төлбөрийн хэмжээ ₮11.2 тэрбум, нийт зардал ₮10.5 тэрбум, цэвэр ашиг ₮2.5 тэрбум гэсэн ийм үр дүнтэйгээр 2024 оны үйл ажиллагааг өндөрлөсөн байна.
Хөрөнгийн бүтэц: Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хөрөнгө тогтмол өсөлттэй явж ирсэн нь харагдаж байна. Үүний дотор 2024 оныг 2023 онтой харьцуулбал нэлээд өсжээ. Бодь даатгал ХК нь 2023 оноос нийтдээ ₮25.6 тэрбумын хөрөнгийн өсөлт хийлээ. Бүтцээр нь харвал нийт хөрөнгийн 56.4%-ийг хөрөнгө оруулалт эзэлсэн. 18.6%-ийг даатгалын хөрөнгө эзэлсэн. Даатгалын авлага 10.1%, үндсэн хөрөнгө 5.8% гэх мэт хөрөнгийн бүтэц харагдана. Хөрөнгийн бүтцээс онцолвол өмнөх жилүүдтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын бусад хөрөнгө дотор эзлэх хувь тодорхой хэмжээнд өсөлт үзүүлсэн нь эерэг үр дүн билээ.
Өр төлбөрийн бүтэц: Өр төлбөрийн бүтэц мөн адил хөрөнгийн өсөлттэй уялдан дагаж өссөн байна. Нийт хөрөнгийн 54.1%-ийг орлого тооцоогүй хураамж, 29.7%-ийг нөөц сан, 9.2%-ийг даатгалын өглөг, 5%-ийг бусад санхүү хөрөнгө, 1.9%-ийг хоёрдогч өглөг гэх мэт бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулсан байна.
Нөөц сан: Өмнөх 5 жилийн хугацаанд тогтмол 2020 оныг эс тооцвол тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй харагдана. Энэ нь мэдээж нийт хөрөнгийн өсөлттэйгөө уялдаж явж байгаа. Үүнээс 2024 оныг 2023 онтой харьцуулахад 18.5%-иар өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа. Нөөц сангийнхаа бүтцийг дотор нь аваад үзвэл 40.6% нь мэдсэн боловч төлөгдөөгүй хохирлын нөөц сан, мөн учирч болзошгүй хохирлын нөөц сан 25.5%, учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан 25.2%, тусгай зориулалтын нөөц сан 9.1% байв. Түрүүн дурдсан мэдсэн боловч төлөгдөөгүй хохирлын нөөц сан хамгийн их буюу 40.1%-ийг эзэлж байгаа нь энд харагдаж байна.
Компанийн санхүүгийн мэдээлэл: Бидний цэвэр хураамжийн орлого өмнөх 2023 онтой харьцуулахад харьцангуй өсөлт хийгдээгүй. Үүнд онцлох үзүүлэлтийг харьцуулбал нөөц санг нийтдээ ₮2 тэрбум орчмоор өсгөж чадсан. Учирч нөхөн төлбөрийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулсан. Үйл ажиллагааны зардал тодорхой хэмжээнд өсөлттэй гарсан. Үүнд даатгалын хураамж болон давхар даатгалаар гадагшаа шилжүүлж буй давхар даатгалын зардлууд нөлөөлсөн. Хүний нөөц буюу боловсон хүчинтэй холбоотой зардал тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэх мэт үйл ажиллагааны зардалд өсөх нөлөөллийг бий болгожээ. Хөрөнгө оруулалтын орлого нь ашигт ажиллагаанд томоохон өөрчлөлтийн нөлөөллийг бий болгосон нь харагдаж байна. Бид өмнөх жилд хөрөнгө оруулалтын орлогоос ₮1.8 тэрбумын орлоготой ажиллаж байсан бол 2024 онд ₮2.9 тэрбумын орлоготой буюу өмнөх онтой харьцуулахад 65%-ийн өсөлттэй гарсан. Нийт санхүүгийн мэдээллээ базахад татварын дараах ашиг ₮2.5 тэрбумын ашигтай гарсан байна.
Орлого үр дүнгийн хураангуй: Цэвэр хураамжийн орлогын хувьд тодорхой хэмжээнд 2023 онтой харьцуулахад бага зэргийн ₮0.1 тэрбумын өсөлттэй, 2022 оноос бууралттай гарсан. Орлогод тооцсон хураамжийг харвал 2022 онтой харьцуулахад ₮1 тэрбумаар өссөн, 2024 онтой харьцуулахад орлогод тооцсон хураамж ₮2 тэрбумын бууралттай. Гэсэн ч нөгөө талдаа цэвэр нөхөн төлбөр буурсан. Гэрээний зардал дээр бас тодруулж хэлэх нь зүйтэй. Гэрээний зардал дээр тодорхой хэмжээний бууралтыг үзүүлсэн. Гэрээний зардалд нөхөн төлбөрийн бууралт өмнө дурдсанчлан хөрөнгө оруулалтын олз өссөнтэй холбоотой татварын дараах ашиг 2023 онтой харьцуулахад ₮1.1 тэрбумаар өссөн дүр зурагтай 2024 оныг өндөрлөлөө.
Цэвэр хураамжийн орлогын төлөвлөөгий биелэлт: Нийт компанийн хэмжээнд цэвэр хураамжийн орлогын төлөвлөгөөний биелэлт 91.5%-тай гарсан. Үүнд сувгаар нь аваад үзвэл байгууллагын даатгал 106%-ийн төлөвлөгөөний биелэлттэй, акса болон давхар даатгал маань 102%-тай, мөн мега төсөл гэж төлөвлөсөн энэ дээр 178%-ийн биелэлттэй, орон нутаг дээр 59%-ийн биелэлттэй гарав. Мэдээж 100 хувьд хүрээгүй шалтгаан нь орон нутгийн салбаруудад тодорхой арга хэмжээ авч, зохион байгуулалтыг үр ашигт шилжүүлэхээр ажилласан нь төлөвлөгөө тасалдсан, гүйцэтгэл нөлөөлсөн нь харагдаж байгаа.
Ашигт ажиллагаа: Ашигт ажиллагааны харьцаа үзүүлэлтүүдийн хувьд, ашиг 2021 онд ₮2.3 тэрбум, 2022 онд ₮1.3 тэрбумын алдагдалтай байснаас 2023 онд ₮1.3 тэрбумын ашигтай ажилласан. 2024 онд өмнөх оноос ₮1.1 тэрбумаар өсөж, ₮2.5 тэрбумын ашигтай гарав. Нийт хөрөнгийн хэмжээ ₮40.9 тэрбумд хүрч өмнөх онтой харьцуулахад 25.6%-иар өсөв. Үүнийг дагаад өөрийн хөрөнгө мөн адил бас өссөн. Өмнөх 2023 онд бид ₮11 тэрбумын өөрийн хөрөнгөтэй байсан бол энэ онд ₮2.5 тэрбумын ашигтай ажилласах ба өөрийн хөрөнгө ₮12.7 тэрбумд хүрлээ. Өөрийн хөрөнгийн өгөөж 19.8%-д хүрч өмнөх оноос даруй 7%-иар өссөн. Мөн активын өгөөж маань 6.1%-д хүрч өмнөх оноос 1.7%-иар өссөн байна.
Хосолсон харьцаа: Компанийн хохирлын харьцааг харвал 2024 онд 52.9% буюу өмнөх 2023 онтой харьцуулбал даруй 7%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа. Зардлын харьцааг харвал зардлын харьцаа өмнөх онтой харьцуулахад 10%-иар өссөн зураг харагдана. 2023 онд бид нар 47%-тай байсан бол 2024 ондоо 57%-тай гарсан. Тус харьцаа үзүүлэлт өсөхөд нийт орлого тооцсон хураамж тодорхой хэмжээнд буурсан мөн зардлын харьцаа өссөн нь нөлөөлжээ. Үүнийг дагаад хосолсон харьцаа өмнөх онтой харьцуулахад 2.5%-иар өссөн нь харагдана. Өмнөх онд бид 107%-тай байсан бол 2024 онд 110.5%-тай ажилласан.
Төлбөрийн чадварын харьцаа: Бид СЗХ-оос 2024 оны 01 сарын 01-нээс бол төлбөрийн чадварын харьцаа үзүүлэлтүүдийг тооцох шинэ аргачлалыг нэвтрүүлж, хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн аргачлалаар төлбөрийн чадварын харьцаа үзүүлэлт 2024 оны жилийн эцсийн байдлаар хангалттай түвшинд үнэлэгдэж, тооцогдсон байгаа нь төлбөрийн чадвар сайтай, эрсдэл даах чадвартайгааг харуулж байна.
Компанийн үйл ажиллагаа: 2024 онд харилцагчдадаа онлайн цахим үйлчилгээ хүргэх зорилгоор веб сайтаа шинэчилсэн. Даатгалаа онлайнаар хийлгэх, нөхөн төлбөрийг онлайнаар баримтаа бүрдүүлэх, процесс хэрхэн явагдаж буй талаар шууд онлайн үйлчилгээ авах гэх мэт давуу талуудыг бий болгож, веб сайтаа шинэчилсэн. Удирдлагын болон компанийн стратегийн гол шийдвэр гаргахад чухал дэмжлэгийг үзүүлдэг тоон үзүүлэлтүүдийг мөн автоматжуулж PowerBi системийг хөгжүүлсэн. OdooERP программыг 2023 онд нэвтрүүлсэн бол 2024 онд илүү ашиглалтыг сайжруулж, гар үйл ажиллагааг багасгаж, автоматжуулснаар, үйл ажиллагаанаас бий болох эрсдэлийг бууруулсан төдийгүй бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Эцэст нь үйл ажиллагаагаа дүгнэхэд:
Ийнхүү 2024 оны жилийн эцсийн компанийн санхүүгийн үр дүн тайлан танилцуулсны дараа хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2024 оны компанийн санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны ахлах аудитор Ш.Бэжид танилцуулав.
ТУЗ-ӨӨС ГАРСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ДҮГНЭЛТ: АХЛАХ АУДИТОР Ш.БЭЖИД
Сайн байцгаана уу? Нийт компанийн хөрөнгө оруулагчдад миний бие Бодь Даатгал ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан санхүүгийн тайлангийн дүгнэлтийг та бүхэндээ уншиж танилцуулъя.
Бодь даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд
2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.7% инфляцын түвшин 8.5% гарсан бол даатгалын салбарын цэвэр хураамж 15.3%-иар өссөн байна. Цэвэр хураамжийн өсөлттэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамж болон гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал, хөрөнгө болон хариуцлагын хариуцлагын даатгалын цэвэр хураамж өссөн нь нөлөөлөв. Бодь даатгал ХК-ийн хувьд 2024 онд санхүүгийн гол үзүүлэлтүүд дараах байдалтай гарсан. Үүнд:
Хураамжийн орлого
Төлбөрийн чадварын үзүүлэлт
Нөөцийн сан
Ашигт ажиллагаа
Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 3 дугаар асуудал буюу 2024 оны санхүү үйл ажиллагаатай уялдуулаад ногдол ашиг тараах тухай шийдвэрийг гүйцэтгэх захирал А.Энхжаргал танилцуулав.
НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.ЭНХЖАРГАЛ
Ногдол ашиг хуваарилах тухай: Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэг Бодь даатгал ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12.12 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тогтоох нь:
Ингээд хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2025 оны бизнес төлөвлөгөөг бизнес хөгжил хариуцсан захирал Мөнхбаатарыг танилцуулав.
2025 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ: БИЗНЕС ХӨГЖИЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.МӨНХБААТАР
Нийт хувьцаа эзэмшигчид та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Миний бие компанийн 2025 үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөлтийн талаар танилцуулна. Компанийн хувьд 2025 онд ЗГ-аас хэрэгжүүлж буй урьдчилсан хөгжлийн бодлого, томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой болон орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж борлуулалтын болон санхүүгийн үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд төлөвлөсөн. Үүнтэй уялдуулаад компанийн хувьд 2025 онд андерратингийн менежментийг төлөвшүүлэх замаар компанийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн үндсэн зорилгын хүрээнд 4 зорилт тавьж ажиллана. Үүнд:
Компани 2025 онд гадаад орчин, даатгалын зах зээл болон компанийн дотоод орчин гэсэн ийм чиглэлүүдээр үйл ажиллагаагаа томьёолсон.
2025 онд компани стратеги дээр олон улсын ЭМД-ын AXA бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн дотоодын бүтээгдэхүүн дээр голлон тулгуурлаж явна гэсэн томьёолол хийсэн. Үүн дээр тулгуурлаад хөгжүүлэх, шинээр боловсруулах шаардлагатай бүтээгдэхүүнээр хувь хүний ЭМД-ын бүтээгдэхүүн, гэнэтийн ослын бүтээгдэхүүн, аяллын даатгалын бүтээгдэхүүнээ дахин сайжруулж андеррайтерын тооцооллын үндсэн дээр явна гэж төлөвлөсөн. Хөрөнгийн даатгал дээр хөрөнгийн даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал болон кибер эрсдэл гэсэн чиглэл рүү илүү бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөөтэй. Байгаль орчин нийгмийн засаглал гэсэн бодлого руу чиглэсэн бүтээгдэхүүн боловсруулж, жижиг дунд үйлдвэрлэгч рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Мэргэжлийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэсэн ийм зорилтуудыг бол бүтээгдэхүүн үйлчилгээ дээр тавьсан.
Судалгаа хөгжүүлэлтийн бодлого: ЭМД-ын бүтээгдэхүүн суурьтай андеррайтерын бодлогыг сегментээ сайжруулах, хураамжийн болон багц бүтээгдэхүүн дээр тулгуурласан харилцагчийн худалдан авах сонирхолд нийцэж ажиллахаар төлөвлөсөн. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр тэтгэврийн зээлийн эрсдэлийн даатгал болон ирээдүйн даатгуулагч хэрэглэгч болох залуу үе буюу Gen Z, Alpha үе рүү чиглэсэн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулна. Шаардлагатай бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүний шинжилгээ дээрээ тулгуурлаад хөрөнгө болон авто тээврийн хэрэгслийн даатгалын багцыг 3 функтээр нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөө тавьсан. Хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд суурь мэдээлэл, технологийн үйл ажиллагаагаа сайжруулсан учраас веб сайтаа шинэчилсэн дээр тулгуурлаад аппликэйшнийг бол хөгжүүлж хэрэглэгч рүү ойртохоор бол төлөвлөсөн.
Хүний нөөцийн бодлого: Сургалт хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулж Бодь академийг зохион байгуулах замаар сургагч багш бэлтгэх, даатгалын төлөөлөгчийн боловсролыг сайжруулах, дунд түвшний менежерүүдийн ур чадварыг чадавхжуулах чиглэл рүү анхаарал хандуулна. Залгамж халаа, хүний нөөц бүрдүүлэх чиглэл рүү анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөсөн. Энэ чиглэлүүдээр дээр тулгуурлаад гүйцэтгэл ба бүтээмж рүү онцгой анхаарал хандуулна.
Борлуулалтыг, маркетинг: Бид маркетингаа GSTIC стратеги баримталж хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Үүнд даатгалын мөн чанарыг бий болгох, Бодь Даатгал ХК-ийн даатгуулагч гэдэг personality үүсгэх, даатгалын талаарх ойлголтыг хэрэглэгчдэд хүргэх контентыг боловсруулах, үүгээр дамжуулаад story telling буюу өгүүлэх замаар бол харилцаа холбоог үүсгэнэ гэсэн төлөвлөгөөтэй. Борлуулалт маркетингийн зорилт дараах төлөвлөгөөний дагуу боловсруулагдсан. Тухайлбал:
Эрсдэлийн удирдлага: Аливаа эрсдэлийг тандан судлах замаар нэвтрэх, эргээд тухайн сегмент рүү нэвтрэх замаар байгууллагын эрсдэлийг тодорхойлох, үүнд тулгуурлан тухайн байгууллагад чиглэсэн эрсдэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, үүн дээр үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээг харьцуулах гэсэн ийм төслийн удирдлагын бодлого хэрэгжүүлж, борлуулалтаа нэмэгдүүлнэ.
Санхүүгийн төлөвлөлт: Үр ашигт бүтцийг илүү бий болгож, хөрөнгө оруулалтын орлогыг нэмэгдүүлнэ. Үр ашиггүй зардлыг бууруулж, татвараас учирч болох эрсдэлийг илүү анхаарч ажиллана гэсэн ийм төлөвлөгөөний дагуу ажиллана.
Мэдээлэл технологи: Өнгөрсөн хугацаанд суурь дэд бүтцээ хангалттай сайн бүрдүүлсэн. Цахим оффисын хувьд нутагшуулчихсан. Үүнд мэдээллийн технологийн аюулгүй ажиллагааг тодорхойлох, дата өгөгдлийг инженерчлэх, аппликэйшн үйлдвэрлэл хэрэглэгч рүү чиглэсэн цахим бүтээгдэхүүнээ сайжруулахаар явж байна. Цаашлаад хэрэглэгчийг таньж мэдэх замаар тухайн хэрэглэгчид тохирсон үнийн саналтай бүтээгдэхүүний санал болгоно.
Нөхөн төлбөр: Процессыг тогтмол сайжруулах замаар дундаж нөхөн төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллана. Түрүүн дурдсанчлан андраитингийн болон эрсдэлийн үйл ажиллагааны бодлогыг тогтмол сайжруулж стандарт гэрээний хураамжийг тохирсон байдлаар боловсруулна.
Харилцагчийн халамжийн үйлчилгээ: Энэ жилийн хувьд зорилт дөрөв буюу харилцагчийн халамж үйлчилгээ рүү энэ бүх тогтолцоо системийг бүрдүүлэхээр анхаарал хандуулж явж байна. Харилцагчийн сэтгэл ханамжийг тодорхойлох замаар харилцагчтай харилцах чадвараа сайжруулах, технологи ашиглаж түргэн шуурхай хариу өгөх, стандарт бий болгох даатгуулагчийн сэтгэл ханамжтай байдлыг бий болгож, харилцагчтай урт хугацааны харилцааг бий болгохоор ажиллана.
Үйл ажиллагааны менежмент: Үйл ажиллагааг дэмжих замаар ижил төстэй чиг үүргүүдийг нэгтгэж процессыг сайжруулах ажлыг тогтмол хийнэ. Мэдээллийн урсгалыг сайжруулах замаар дундын багийг болгох, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөсөн.
2025 оны санхүүгийн төлөвлөгөө
Компанийн 2025 оны нийт хураамж ₮40.1 тэрбум, цэвэр хураамж ₮29.1 тэрбум, орлогод тооцсон хураамж ₮28.3 тэрбум. Даатгалын үйл ажиллагаанаас ₮17 тэрбумын ашигтай. Татварын дараа ₮5 тэрбумын ашигтай ажиллахаар үйл ажиллагаагаа төлөвлөсөн.
Дүгнэвэл эрсдэлийн удирдлагыг андеррайтерын бодлогоор бэхжүүлэх замаар зах зээлд байр сууриа тэлэх суурь нөхцөлийг тогтмол хангаж ажиллана. Харилцагч руу чиглэсэн эрсдэлийн удирдлагын цогц үйлчилгээг санал болгох замаар суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчлэх замаар эрүүл мэнд болон БОНЗ руу чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ боловсруулах, харилцагчийн халамж үйлчилгээг нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад чиглэнэ. Иргэд болон байгууллагын даатгалын чиглэл рүү бол худалдах бүтээгдэхүүнээ тэлэх, тус тэлэлтийг маркетингийн үйл ажиллагаагаар дэмжих, эцэст нь энэ бүх бүтээмжийг гаргах чиглэл рүү ажилтнуудаа чадавхжуулах, залгамж халаа бий болгох, сургаж хөгжүүлэх чадварт анхаарал хандуулж ажиллана.
2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон санхүүгийн тоон үзүүлэлтүүдийн талаар мэдээллийг танилцуулсны дараагаар хурлын дэгийн дагуу асуулт хариулт хүлээж авах үйл ажиллагаа 15 минутын хугацаатай үргэлжлэв.
Асуулт хариултын хэсгийг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал удирдаж, хариулж оролцов.
Асуулт 1: Санхүүгийн тайлан дээр ямар аудитын компани ажилласан бэ?
Энэ жилийн хувьд бид олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, Монголын томоохон аудитын компаниудын нэгээр тооцогддог, томоохон ААН-үүдтэй хамтарч ажилладаг Грант торнтон аудитын компанитай хамтарч ажиллаж8 2024 оны үйл ажиллагаагаа шалгуулж, холбогдох зөвлөмжийг авч ажилласан. Аудитын үйл ажиллагаа завсрын болон жилийн эцсийн аудит гэсэн 2 үе шаттай хийгдсэн. Завсрын аудит 2024 оны 8 сараас 10 сарын 31 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн. Мөн жилийн эцсийн аудитыг 01 сарын 01-нээс 02 сарын 20 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгээд бидний үйл ажиллагаанд одоо холбогдох санал зөвлөмж залруулгыг ирүүлээд холбогдох санхүүгийн тайландаа бид залруулгыг хийж тайлангаа үнэн зөв олон улсын стандартын дагуу илэрхийлсэн байж байгаа. Санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой аудит хийгдсэн талаарх дүгнэлт, тайлангийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн манай вебсайт болон хөрөнгийн биржид байршсан тайлангаас харж болохоор байгаа.
Асуулт 2: Ногдол ашиг хэзээ тараах вэ?
Түрүүн танилцуулсны дагуу ногдол ашгийг ТУЗ-ийн 2 сарын тогтоолоор батлагдсанаар 4 сарын 30-ны дотор ногдол ашгийг тарааж дуусахаар хугацаа товлогдсон байна.
Асуулт 3: 2024 онд үйл ажиллагаа сайжруулах ямар оновчтой ажлуудыг хийж гүйцэтгэх вэ?
Асуултад Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатар хариулав.
Компанийн хувьд 2024 онд бол илүү цахим үйлчилгээг хэрэглэгч рүү яаж төвөгшил багатай хүргэх тал руу анхаарал хандуулсан. Өнгөрсөн улиралд веб сайтаа шинэчлэх, веб сайт дээр ХУР, ДАН мэдээллийн системээр тухайн хэрэглэгчийн мэдээллийг төвөгшил багатайгаар татахад чиглэсэн. Өмнө нь иргэн өөрийнхөө хувь хүний мэдээллийг гар аргаар шивдэг байсан. Одоо ХУР, ДАН системийн тусламжтай автомат болж, цаг хэмнэж, эргээд хялбар хайлтын систем рүү шилжиж, мобайл болон компьютерын хэрэглээнийхээ хүрээнд бүрэн нийцсэн байдлаар веб сайтаа шинэчилсэн. Онлайнаар гэрээ байгуулах, дээр нь нөхөн төлбөрийн буюу нэхэмжлэл үүсгэсэн тохиолдолд тухайн процесс тооцоолох шатдаа байгаа эсэх, санхүү дээр явж байгаа эсэх буюу аль шатад явж байгааг тухайн даатгуулагч бүрэн хянах боломжтой болсон. Үүнд тулгуурлаад аппликэйшн руу хөрвүүлэх ажилд илүү анхаарал хандуулж байна. Нөгөө талаар 2024 оны үйл ажиллагаандаа шийдвэр гаргалтыг сайжруулахаар PowerBI-г бүтэн жилийн хугацаанд хөгжүүлж, интеграц хийж, санхүүгийн үзүүлэлтүүдээ хугацаа алдахгүй харж шийдвэр гаргалтаа ашигласан.
Асуулт 4: Өнгөрсөн оны ашигт ажиллагаанд юу нөлөөлсөн бэ?
Ашигтай ажиллагаанд нөлөөлсөн тодорхой 2-3 хүчин зүйл байна. Нэгт албан журмын даатгалын борлуулалтын сувгийг онлайн суваг руу шилжүүлснээр үүнтэй холбоотой ажиллах хүчний зардал, түрээсийн үйл ажиллагааны зардал болон нөхөн төлбөртэй холбоотой зардлууд тус тус буурсан. Энэ нь ашигт ажиллагаа өсөхөд тодорхой нөлөөг үзүүлсэн. Нөгөөтээгүүр нөөц санг тодорхой хэмжээнд өсгөсөн. Үүнтэй холбоотой хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр өсөж байна. Хөрөнгө оруулалтыг дан ганц банкны хадгаламжид байршуулснаас илүүтэй хөрөнгө оруулалтуудынхаа сувгийг тодорхой хэмжээнд тэлж, олон төрлийн сувгаар хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэв. Өнгөрсөн хугацаанд Монгол Банкнаас бодлогын хүүг шат дараатайгаар бууруулсан. Банкнуудын хадгаламжийн хүү буурсан. Энэ нь бидний өмнө байршуулсан хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй байв.
Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ББСБ-уудад байршуулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн. ББСБ-уудад байршуулсан нь хөрөнгө оруулалтын шууд өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна нөгөө талаар борлуулалтыг дэмжих 2 талын давуу талтай байсан. Борлуулалтын орлогыг тэр хэмжээгээ нэмэгдүүлэв. Хөрөнгө оруулалтын өгөөжид нөлөөлж ₮1.1 тэрбумаар өссөн нь ашигт ажиллагаанд шууд нөлөөлсөн. Нөхөн төлбөрийн зардлыг бууруулахад арга замуудыг үе шаттайгаар, бодитойгоор ач холбогдол өгч ажиллалаа. Үр дүнд нөхөн төлбөрийн зардал ₮3 тэрбумаар буурсан. Албан журмын даатгал нь алдагдалтай бүтээгдэхүүн байсан. Үүнд андрайтингийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж ажилласнаар нөхөн төлбөрийн зардал буурахад хувь нэмрийг оруулсан. Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалан 2024 оны жилийн эцсийн ашигт ажиллагаа өмнөх жилтэй харьцуулахад тодорхой хэмжээний өсөлтийг үзүүлсэн.
Асуулт хариултын хэсэг энэ хүрээд өндөрлөж, хурлын дэгийн дагуу санал өгөх цаг эхлэв. Хуралд оролцож буй хувьцаа эзэмшигчид 15 минутын хугацаанд хурлаар хэлэлцэж буй асуудлуудад саналаа өгсний дараагаар тооллогын комиссоос саналын үр дүнг танилцуулав.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Х.САРАНГОО
Тооллогын систем дээр албан ёсоор санал хураах хэсэг хаагдаж, саналыг нэгтгэн, үр дүнг тооллогын комиссын дарга Сарангоо танилцуулав. ХЭХ-аар хэлэлцүүлж батлах компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудлыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ. Тус асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 89.95% буюу 205,333,184 ширхэг хувьцаатай 19 хувьцаа эзэмшигч хүчинтэй санал ирүүлж, 100% нь зөвшөөрөв. Ингэснээр тооллогын комисс саналын үр дүнг танилцуулж дууслаа.
ХЭХ-ын тогтоол:
Тогтоол №1
Компанийн 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай
Үндэслэл: Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9 дэх хэсгийг удирдлага болгон Бодь Даатгал ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцсэний үндсэн дээр 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ХЭХ-ын Тооллогын комиссын №2 тоот тогтоолыг тус тус үндэслэн
Тогтоох нь: Бодь Даатгал ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг Хавсралт №1-т заасны дагуу баталсугай.ХЭХ-ын дарга: А.Энхжаргал
Хавсралт №1
Бодь даатгал ХК-ийн ХЭХ-ын №25.1 тоот тогтоолын Хавсралт 1
Эцэст нь ХЭХ өндөрлөж, гүйцэтгэх захирал А.Энхжаргал хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлэн албан ёсны хаалтын үгийг хэлэв. Ингэснээр 13 цаг 01 минутад өндөрлөв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.