Сангийн яам болон СЗХ-оос Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Тус хуулиар хөрөнгийн зах зээлийн (ХЗЗ) юуг өөрчлөхөөр болж байна вэ?
Тодорхойлох хүрээнд
ББЗЗ дэх бондуудыг хоорондоо худалдах зориулалттай санхүүгийн хэрэгсэлд тооцож, биржийн болон ББЗЗ-ийг ялгаатайгаар тодорхойлох аж. Мөн хамтын болон хувийн ХОС-гийн зохицуулалтын ялгаж, үйл ажиллагааг нь дэмжих орчныг бүрдүүлэх юм. Ингэснээр гадаадын болон мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэж буй. Үүнээс гадна,
Сайжруулах хүрээнд
Зах зээлээ даган хуулиа сайжруулах шаардлага үүссэн тул хууль хоорондын уялдаа холбоог сайжруулж зарим давхардал зөрчлийг арилгах өөрчлөлт орох аж. Мөн,
Нэмэлтээр, ХК-ийн мэдээллийн ил тод байдал, засаглалыг сайжруулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны арилжааны дараа төлбөрт горимыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор төлбөрийн чадваргүйдлийн эрсдэлийг удирдах, үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал данстай холбогдох зохицуулалтыг нэмж тусгаад буй.
Дүгнэхэд, ОУ-ын ангилалд орж, хөгжүүлэх хэрэгтэй чиглэлээ мэдсэний үр дүнд 2021 оноос хойш яригдаж буй энэхүү нэмэлт өөрчлөлтөөр ХЗЗ-ийн харилцаа хуулийн хүрээнд илүү сайжрах нь ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.