• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 22, 2023
Олон улс

Хятадын Бүс ба Зам санаачилгын III форум ирэх сард болно

yld
М.Хулан
9 сарын 22, 2023
9 сарын 22, 2023

Хятадын Бүс ба Зам санаачилгын III форум ирэх сард болох гэж байна. Бид юуг анхаарч байх хэрэгтэй болон яагаад анхаарал хандуулах ёстой вэ?

Шинэ торгоны зам

Тус форум 4 жил завсарласны дараа энэ онд эргэн зохион байгуулагдаж байгаа. Өмнөх буюу 2019 онд 40 улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байв. Форумаар ногоон хөгжил, дижитал эдийн засгийн асуудлыг хэлэлцэх бөгөөд одоогоор 110 улсын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд буй. 

Хятад мөрөөдөл

Хятад Бүс ба Зам санаачилгаар дэлхийн хамгийн том дэд бүтцийг бий болгох амбицтай. Тодруулбал, далайн замаар Гуанжөүгээс Венецийг, хуурай замаар Бээжингээс Турк, Москва, Зүүн болон Баруун Европоор дамжин Венецийг холбох маш том санаачилга. 

Өнгөрсөн 10 жилд юу болов?

Энэ жил Хятад тус санаачилгыг хэрэгжүүлж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд Хятадын бизнес эрхлэгчид бусад орнуудад өндөр хурдны галт тэрэг, туннел, гүүр зэргийг барьж нэг ёсондоо дэлхийн дэд бүтцийг Хятад өөрийн гараар босгож байна. Явцын хувьд 2020 буюу Ковид-19-ийн өмнөх жилүүдэд маш эрчимтэй хэрэгжиж байв. Өнгөрсөн жилийн байдлаар хэрэгжүүлж буй төслийн үнийн дүн нь $573 тэрбумд хүрээд буй. Санхүүгийн бус дэмжлэгийг оролцуулан тооцвол бүр $1 их наяд руу чавхадна. 

  • Шинэ үеийн колоничлол: Тэр дундаас Африкт хамгийн эрчимтэй буюу тус тивд 54 улс байдгийн 52 нь Бүс ба Замд нэгдээд буй. Үүнээс болж Хятадыг Африкт шинэ цагийн колоничлолыг бий болгож байна гэж шүүмжлэх болсон. 
  • Гэхдээ: Тус санаачилга газарзүйн түгжигдмэл байршилтай орнуудад маш том боломжийг нээх ч бодох хэрэгтэй зүйл нь Хятад төсөл хэрэгжүүлэгч орнуудыг өрийн хавханд оруулж байгаа асуудал. Үүнийг Африкийн жишээнээс харж болохоор. Манайх ч тус санаачилгын хүрээнд өнгөрсөн жил Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад оруулаад авсан даа. 

Эцэст нь… Санаачилгын цар хүрээг харвал Европыг бүсэлсэн маршруттай байгаа нь Америкийн толгойн өвчин болж буй нь гарцаагүй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.