• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 26, 2023
Originals

ТОП-5 банкны IPO-н дараа ХЗЗ-ийн үнэлгээ 2.3 дахин өсөж ₮11.1 их наяд болов

yld
С.Ангирмаа
6 сарын 26, 2023
6 сарын 26, 2023

Өнгөрсөн оны эхний хагаст ₮4.8 их наяд байсан хөрөнгийн зах зээл (ХЗЗ)-ийн үнэлгээ ТОП-5 банкны IPO-н дараа 2.3 дахин өсөж ₮11.1 их наяд болов.

ТОП-5 ба түүх

Системийн нөлөө бүхий банкнуудын IPO-н ХЗЗ-д бичсэн түүхийг сөхвөл,

  • Бүхний анхаарал IPO дээр: ТОП банкнууд IPO хийх тутамд IPO-д оролцогчид болон захиалгын дүнгийн дээд амжилт шинэчлэгдэж байв. Улмаар тэдний IPO-д нийт 71,255 хөрөнгө оруулагчаас ₮725.5 тэрбумын захиалга ирсэн нь татан төвлөрүүлсэн дүнгээс 63.6% илүүрхсэн юм.
  • Үнэлгээ : ТОП-5 банкны ЗЗ-ийн үнэлгээ IPO хийх үеэр ₮5.7 их наяд байсан бол одоо тухайн үеэс 1.2% өссөн байна. Акулууд дундаа ХААН Банк (KHAN) болон ХХБ (TDB)-ны үнэлгээ өсөж бусдынх нь буурчээ. Тодруулбал, ХААН Банкны хувьцааны үнэ IPO ханшаас хамгийн ихээр буюу 18.2% өссөн бол Голомт банк (GLMT)-ных 28% буурсан аж.

IPO нөлөө

ТОП-5 банк IPO хийснээр, ДНБ-д харьцуулсан ХЗЗ-ийн үнэлгээ ТОП банкнуудын IPO эхлэхээс өмнө буюу 2022 оны II улиралд 11.3% байсан бол одоо 21% болжээ.

  • Хоёрдогч ЗЗ идэвхжив: Түүнчлэн өнгөрсөн сард хийгдсэн нийт үнэт цаасны хоёрдогч зах зээлийн гүйлгээний дүн жилийн өмнөхөөсөө 3.7 дахин өсөж ₮22.6 тэрбумд хүрсэн аж.
  • Илүү олон: Мөн нийт 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо жилийн өмнөхөөсөө 22.8% өсөж 539 мянга болоод байна.

Эцэст нь… Юутай ч банкны системийн шинэчлэл ХЗЗ-ийг дараагийн түвшинд аваачиж нэлээд идэвхжүүллээ. Одоо араас нь тээвэр логистикийн компани IPO хийх сурагтай. Тэгэхээр ХЗЗ-ийн үнэлгээ улам л томрох нь дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.