• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 22, 2024
Хэвлэлийн мэдээ

"Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдлийн шагналын эзэд тодорлоо

lemonpress
Lemon Press
3 сарын 22, 2024
3 сарын 22, 2024

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэвэр усны гачигдалд байгаа улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан, жил бүрийн энэхүү өдрийг тусгай урианы дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Манай улс энэхүү өдрийг 2005 оноос эхлэн тэмдэглэж, нүдэнд үл үзэгдэх далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ цэнийг нь олон нийтэд таниулах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан усны менежментийг сайжруулах үйл ажиллагааг тодорхой хэмжээнд явуулсаар байгаа нь жилээс жилд улам томорсоор байна.

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилготой тус мэдээллийн аяныг “Оюу толгой” ХХК санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.  

 "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдэл шалгаруулах уралдаан

"Гүнээсээ хайрлая" аяны хүрээнд “Оюу толгой” ХХК усны зохистой хэрэглээний туршлагаа зөвхөн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймгаас гадна улс даяар хуваалцах, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг зохистой хэрэглээнд уриалах, усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах зорилгоор "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачилсан юм. Энэ жил тэд тус аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран зохион байгуулж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах, илүү олон байгууллага, судлаачид, иргэдийг татан оролцуулах, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорьж буй. 

Энэхүү шалгаруулалтад Монголын өнцөг булан бүрээс усаа хайрлан хамгаалж, бодитой үр дүнд хүрэх хүсэлтэй хувь хүн, байгууллагууд өөрсдийн төслөө идэвхтэй илгээжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд усны салбарын хүндэт эрдэмтэд, хараат бус ТББ-ын төлөөллийг урьж оролцуулсан байна.

  • Уралдааны эздийг 2024 оны 3 сарын 22-нд буюу “Дэлхийн Усны өдөр” тодруулаад буй. Шилдгүүдийг шалгаруулахдаа бүх шүүгчдийн оноог нэгтгэж шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны багийг шалгаруулжээ.

Уралдааны шагнал гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд салбарт зохион байгуулагдаж салбартаа түүчээлэгч хүндэт зочин, гийчид “Дэлхийн усны өдрийг” хамтдаа тэмдэглэсэн юм.

Уралдааны үеэр

"Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдлийн шагналын ёслолыг Байгаль орчны яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга С. Цогтгэрэл нээн үг хэлсэн бөгөөд түүний араас Усны газрын дарга З.Батбаяр, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ​Дэйрдрэ Лингенфэлдер зэрэг эрхмүүд тайзан дээр сэтгэгдлээ хуваалцав.

Ийнхүү үйл ажиллагааны хүсэн хүлээсэн гол мөч ирж

  • Шилдэг иргэн: Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон “Шилдэг иргэн”-ээр Д.Басандорж,
  • Шилдэг судлаач, судалгааны баг: Сүүлийн 3 жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан “Шилдэг судлаач, судалгааны баг” шагналыг Л. Бархас,
  • Шилдэг байгууллага: Харин сүүлийн шагнал болох усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн “Шилдэг байгууллага”-аар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК тодорч, цом өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус гардан авав.

Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Австралиас Монголд суугаа Элчин сайд хатагтай Кэйти Эйнсли Смит Австралийн “Гол мөрний менежментэд уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг тусгах нь” тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг 15 төгсөгчдөд гардуулж, араас нь “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шагналыг хамтран зохион байгуулагч МУЗГХА Усны газрын нэрэмжит шагналын эзнийг тодруулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.

Тус арга хэмжээ хүн бүхэнд усны үнэ цэнийг дахин нэг сануулж, усыг үр ашигтай зарцуулж, хайрлан, гамнахыг өргөн хүрээнд мэдрүүллээ гэдгийг хүрэлцэн ирсэн зочид онцолж байсан юм. Гүний усыг дүрсэлсэн өвөрмөц шинэлэг орчныг бүрдүүлсэн нь арга хэмжээг чимж уур амьсгалд нөлөөлж байсныг дурдах нь зүйтэй байх.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.