
Европын тагнуулын байгууллагын тайланд дурдсанаар хойд хөршийн байдал эвгүйрч банкны систем нь тэсрэхэд бэлэн бөмбөг болон хувирчээ. Юу болоод байна аа?
💥🪃 Өрийн тэсрэлт ба масс дампуурал
Өнгөрсөн онд Орост хагас сая иргэн албан ёсоор дампуурлаа зарласан нь өмнөх оныхоос бараг 1/3-ээр өссөн үзүүлэлт гэнэ. Учир нь улсын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд хавтгайрснаар 13 сая гаруй иргэн 3+ удаагийн давхардсан зээл авчээ. Улмаар зарим томоохон банкнуудын нийт хэрэглээний зээлийн багцын 15% нь чанаргүй ангилалд орсон аж.
🥶 Алдагдалтай банкны тоо x 1.8
Иргэдээс гадна ААН, байгууллагуудад олгосон нийт зээлийн 10% нь чанаргүй ангилалд живсэн байна. Одоогоор энэ нөхцөл байдлыг улсын татаас, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр халхавчилж байгаа аж.
❌🫸 Уналт ба шинэ хориг
Том зургаараа Оросын Эдийн засгийн яам 2026 оны ДНБ-ий өсөлтийн таамаглалаа 1.3%-иас 0.4%, 2027 оны таамгаа 2.8%-иас 1.4% болгон тус тус бууруулаад буй. Мөн Европын Холбоо энэ сард багтаан тус улсын санхүүгийн системийг онилсон 21 дэх шатны хориг арга хэмжээгээ бэлтгэж, дахин 90 банкийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Оросын 100 гаруй банк санхүүгийн бүрэн хоригт орох юм.
Эцэст нь… Манай шатахуун, эрчим хүч гол нийлүүлэгч гаднаа хэвийн мэт харагдаж байгаа ч дотроо бол эвгүйрсэн бололтой дог шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.