
Одоогоор 122 мянган өрх ипотекийн зээлтэй байгаа. Ипотекийн зээлтэй, зээл авахаар төлөвлөж байгаа уншигч нартаа зээлийн даатгалын талаар хуваалцъя.
🫡 Ипотек = Амьд явах үүрэг
Ипотекийн зээлийн шалгуурт зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах шалгуур тусгагдсан байдаг. Одоогоор Монголд ердийн даатгалын 15 компани байдаг бол урт хугацааны буюу амь даатгалын үйлчилгээг Нэйшнл Лайф болон Мандал Лайф даатгал гэсэн 2 компани л үзүүлдэг. Урт хугацааны даатгал гэдэгт гэнэтийн осол болон бүх төрлийн өвчний улмаас амиа алдах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдлуудыг бүрэн даатгадаг гэж ойлгож болох юм.
🪬 Өнөө маргааш яах вэ! Ирээдүйд
Ердийн болон урт хугацааны даатгалын гол ялгаа нь хамарч буй эрсдэлийн цар хүрээ. Иймээс даатгалаа сонгохын өмнө ердийн даатгал гэнэтийн осол нэмэлтээр цус харвах, зүрхний шигдээсээр нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлүүдийг л хамарна гэдгийг анхаараарай.
Эцэст нь… Зээлтэй, зээлгүй гэлтгүй бид автомашинаа даатгуулдаг шигээ үл хөдлөх хөрөнгөө даатгуулахын ач холбогдлыг сайтар ойлгох хэрэгтэй. Даатгалгүй байж байтал үер ус, гал, газар хөдлөлт гэхчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс эхлээд ахуйн ослоос үүдсэн хохирлын эсрэг ямар ч хөшүүрэггүй, хохирлоо өөрөө 100% даах нь ипотек төлж буй хүнд санхүүгийн том дарамт болдог тул эрсдэлээ даатгуул аа! гээд хатуу шалгуур болгоод оруулчихсан байдаг шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.