• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 12, 2023
Зах зээл

Компанийн засаглалын үзүүлэлтүүд сайжирлаа

yld
С.Ангирмаа
1 сарын 12, 2023
1 сарын 12, 2023

СЗХ өнгөрсөн оны компанийн засаглалын кодексын үнэлгээний тайланг гаргажээ. Даатгагч, ББСБ, Хөрөнгө оруулалт менежментийн нийт 116 компанийн кодексын хэрэгжилтийг үнэлэхэд 71.7%-ийн гүйцэтгэлтэй байв.

  • Компанийн кодекс гэж юу вэ?: Энэ нь компанийн үйл ажиллагааны горимыг тогтоож өгдөг зохион байгуулалтын зарчмууд юм. Тодруулбал, үндсэн 9 зарчмаас бүрдэх бөгөөд сайн туршлагыг нэвтрүүлэх замаар харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.  

Үнэлгээ яасан гэнэ ээ?

Тус судалгааг асуулгын аргаар явуулсан бөгөөд судалгааны үр дүнд компанийн кодексын хэрэгжилт 71.7%-ийн гүйцэтгэлтэй гарсан нь 2022 оны 8-р сарын үзүүлэлтээс 16.4 нэгжээр сайжирчээ. Компаниудын хамгийн сайн, хамгийн муу засаглалын үзүүлэлтийг харвал,

  • Сайн: Нийт компаниудын 24.7% нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамдаа шинэчлэл хийсэн бол 13.9% нь шинэчлэл хийж байгаа аж. Тиймээс тэдний 75%-ийн ТУЗ-ийн журмын зохицуулалтын үзүүлэлт сайжирчээ. 
  • Муу: Харин судалгаанд оролцогчдын 31% нь л ёс зүйн дүрмийн шинэчлэл, 35% нь л цалин урамшууллын бодлогодоо шинэчлэл хийсэн байна.

Салбар, салбараар нь задалж харъя

  • Даатгал: Нийт 18 даатгагчийн засаглалын зарчмын хэрэгжилтийг үнэлэхэд өмнөхөөсөө 12.13 нэгж хувиар сайжирч 71% болов. 
  • ББСБ: Харин 62 ББСБ-ын зарчмын хэрэгжилт 21.1 нэгж хувиар өсөж 74.20% болжээ. 
  •  ХОМК: Түүнчлэн 36 Хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын зарчмын хэрэгжилт өмнөхөөсөө 15.96 нэгж хувиар өсөж 69.97%-д хүрсэн байна. Харин тус салбаруудад цалин урамшууллын бодлого, зохицуулалтын асуудал хамгийн сул байгаа аж. 

Эцэст нь... Компаниуд ёс зүй, урамшуулал, тайлан, ил тод байдал дээрээ асуудалтай байгаа харагдлаа. Ямартай ч өмнөх үзүүлэлтээсээ багаар ч болтугай сайжирч ч байгаа нь авууштай юм даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.