• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 29, 2024
Зах зээл

Хүнсний салбарын хагас жилийн тойм 

yld
С.Ангирмаа
7 сарын 29, 2024
7 сарын 29, 2024

Хүнсний салбарын компанид хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна уу? Манай хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20 компанийн 30% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн компаниуд байдаг. Тэгвэл тэд энэ оны эхний хагас жилд хэр сайн ажиллав? 

📈 Ногоон = 3, Улаан = 1 

Бид өмнө нь ТОП-20 компани болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг Премиум Нэксус ХК (CUMN)-н хагас жилийн тоймыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад АПУ (APU), Сүү (SUU), Монос Хүнс (MFC) болон Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн хагас жилийн үр дүнг харвал, нийт ₮126.6 тэрбумын ашигтай ажиллажээ. Уг компаниудын цэвэр ашиг дунджаар 23.5% өссөн хэрэг. 

  • 🟢 3 ногоон гэдэг нь цэвэр ашиг нь өссөн 3 компанийг хэлж буй. Тэр дундаа АПУ-гийн цэвэр ашиг хамгийн ихээр буюу 50.5% нэмэгдэж ₮107.9 тэрбумд хүрсэн. Учир нь тэдний бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж орлого нь өсжээ. Түүнчлэн Сүү ХК-ийн нийт хөрөнгө болон борлуулалтын орлого хамгийн өндөр байгаа юм. Газар Шим Үйлдвэрийн үзүүлэлт ч тун дажгүй. 
  • 🔴  1 улаан: Эсрэгээрээ Монос Хүнсний хувьд борлуулалтын цэвэр орлого нь 6.3% нэмэгдсэн ч борлуулалт, маркетингийн зардал, санхүүгийн зардал нь өссөнөөр цэвэр ашиг нь 28.6% буурч ₮1.4 тэрбум болсон аж. 
  • 🥚 TUM: Харуулдан^2 сууна даа: Харин ТОП-20 дахь хүнсний акулуудын 1 Түмэн Шувуут (TUM) хагас жилийн үйл ажиллагааны маягтаа бөглөсөн ч санхүүгийн тайлан нь хараахан гараагүй байна. Бид олон нийтэд нээлттэй болсон даруйд хүргэе дээ.   

🪑 Хөрөнгийн зах зээл дээр… 

Өнгөрсөн Баасан гаргийн байдлаар, ТОП-20 дахь хүнсний акулууд уг багцын нийт зах зээлийн үнэлгээний 17.3%-ийг бүрдүүлж буй. Харин хувьцааны үнийн хөдөлгөөний хувьд уг 6 акулын хувьцааны үнэ энэ оны эхний хагаст дунджаар 2.4% өссөн хэдий ч үүнд зөвхөн Премиум Нэксус болон Сүү ХК-ийн хувьцааны үнийн өсөлт нөлөөлжээ. Харин хөрөнгө оруулагчдын хувьд, 

  • 🤤 Хүнснийхэнд дуртай: Энэ оны хагас жилийн байдлаар ТОП-20 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн 37.3% нь буюу 84.6 мянга нь хүнсний салбарын компаниудын хувьцааг эзэмшиж буй. Түүнчлэн энэ оны эхний хагаст ТОП-20 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт 26 мянгаар нэмэгдсэний 61.8% нь хүнсний салбарын компаниудад хөрөнгө оруулсан аж. 

Эцэст нь… Хүнсний хэдээр маань иймэрхүү сонин хачин байна. Яг шингэн хүнс, өдөр тутмын хүнс үйлдвэрлэгчдийн ашиг нэлээд өсөөдөхжээ. Хөрөнгө оруулагчид ч тэдэн рүү хошуурч байна. Одоо хөрөнгө оруулагч бидэнд дахиад барилга, ХАА, уул уурхай, эрүүл мэнд гээд ХЗЗ-д цөөхүүлээ байгаа бусад салбарын акулуудын IPO хэрэгтэй байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.