• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 1 сарын 15, 2026
Зах зээл

Улаанбаатарын үл хөдлөхийн зах зээлийн өнгө

yld
М.Хулан
1 сарын 15, 2026
1 сарын 15, 2026

Сүүлийн үед хотын төвд бизнес зэрэглэлийн орон сууцууд сүндэрлэж, шилэн барилгууд хотын маань өнгө төрхийн нэг хэсэг болоод байна. Тэр дундаа Сүхбаатар дүүрэг хотын төвийн өнгө төрх, бизнесийн голлох дүүрэг болжээ.

🗺️ Байршлын өрсөлдөөн

2025 оноос эхлээд Сүхбаатар дүүрэгт орон сууцны насжилтаас үл хамааран орон сууцны үнэ хамгийн өндөр буюу зах зээл дэх хамгийн эрэлттэй, үнэтэй дүүрэг болоод буй.  

  • 2024 оны 6-р сард шинэ орон сууц Хан-Уул дүүрэгт, хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байсан бол түүнээс хойш Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин ялгаагүй үнэлгээ нь огцом өсөв.
  • Өнгөрсөн 12-р сарын байдлаар Сүхбаатар дүүргийн орон сууцны үнэ хотын дунджаас 18.7% буюу ₮900 мянгаар өндөр байв. Үнийн өсөлтөд худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт нөлөөлж байгаа буюу 1 хүнд дунджаар 1.4 зарагдаагүй орон сууц ногдож байхад Сүхбаатар дүүрэгт энэ тоо 0.9, Хан-Уул дүүрэгт 1.8 байгаа юм.

Тэр тусмаа хотын төвөөс 1 км радиуст ногдох орон сууцны тоо 0.4 байгаа нь Сүхбаатар дүүрэгт ирээдүйд хэрэгжих бүтээн байгуулалт хязгаартаа тулж, нийлүүлэлт нь буурч байгааг харуулж буй. 

🤓 Хэрэгжиж буй төслүүд 

Сүүлийн 2 жилд Сүхбаатар дүүрэгт Eco Tower, Minister Tower, Encanto Centro-1, Embassy One зэрэг томоохон төслүүд ашиглалтад орсон бол одоо MCS Tower, Monastery Tower, Florence Residence зэрэг нийт 26 шинэ төсөл хэрэгжиж буй. Эдгээр төслүүдийн м.кв-ын дундаж үнэ ₮5.9 саятай байгаа. Шинэ төслүүд дунд Ehlel Group-н бизнес зэрэглэлийн, үйлчилгээ, орон сууцны Monastery Tower төсөл “Hybrid” буюу орон сууц эзэмших эсвэл хөрөнгө оруулах сонголттой нөхцөл санал болгож буйгаараа онцлог.

  • Уг төслийн 50%-ийг банкны зээл, 20%-ийг борлуулалтын орлого, 15%-ийг Эхлэл Группийн өөрийн хөрөнгө, 15%-ийг бартераар санхүүжүүлж буй.
  • Сүүлийн үед “Hybrid” нөхцөлтэй барилгын төслүүд хөрөнгө оруулалтын шинэ загвар болж, эхнээсээ Moncon Group Мандала хотхоны төсөлд, Мишээл Групп ХХК Misheel Residence, Master Group Ub Tower дээр ашиглаж байсан.

“Monastery Tower” төслийн санал болгож буй жилийн өгөөж нь 24% байгаа бол төсөл ашиглалтад орох үед 75% өсөх тооцоололтой байгаа аж.

Эцэст нь… Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өндөр ашигтай хэдий ч хөрөнгө оруулах төслийнхөө ясыг нь цайтал судалж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах ёстой шүү.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.