Дарсны хэрэглээ Монголд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөөр үйлчилгээний салбарт зохих байр сууриа хэдийн эзэлжээ. Энэ хугацаанд дарс импортлогчид дарсны анхан шатны сургалт амталгааг тогтмол явуулж, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг таниулсаар ирсэн билээ.
Өндөр хөгжилтэй орнуудад дарсны соёл болон үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн байгаа нь түүгээр үйлчилдэг мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвартай шууд холбоотой юм. Монголын хувьд үйлчилгээний салбарт ажиллаж буй залуучуудын мэдлэг, ур чадвар жил бүр өсөж байгаа ч дэлхийн мэргэжилтнүүдтэй хөл нийлүүлэн хөгжих, дараагийн шатандаа гарах зайлшгүй шаардлага тулгарч буй.
Тиймээс дарсны мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой World Wine компанийг үүсгэн байгуулагч, Францын Хүлэгт баатар (Chevalier La Legion D`Honneur 2020) шагналт, тус улсын Сайнт Эмилион (Jurade de Saint-Emilion 2024) дарсны хүндэт элч төлөөлөгч хатагтай Цолмонгийн Түвшинбаярын санаачилгаар Монголын Сомельерын холбоо шинээр үүсгэн байгуулагдаад буй. Тус холбоо нь дарсны зөв соёлтой зохистой хэрэглээг таниулах, түүгээр үйлчилдэг дарсны мэргэжилтнүүдийн мэдлэгийг улам нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэн Төв Ази, Ази цаашлаад дэлхийн түвшинд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Уг зорилгын хүрээнд Монголын Анхдугаар Сомельерын тэмцээнийг Төв Азийн Дарсны Их Сургууль (CAWU)-тай хамтран “Тал Нутгийн Сомельер” нэрийн доор зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Олон Улсын Сомельерын Холбооноос гаргасан удирдамжийн дагуу Төв Азийн Дарсны их сургуулийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, 9-н жил багшилсан туршлагатай ноён Артём Лебедев Монголд айлчлан ирж, 3 өдрийн эрчимжүүлсэн сургалт болон тэмцээнийг удирдан явуулах юм. Энэхүү тэмцээн нь Монголын дарсны салбар тэр дундаа үйлчилгээний салбарын ирээдүйд шинэ хуудас нэмэхийн сацуу “сомельер” гэх мэргэжлийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах чухал алхам болох юм.
Сомельер (Sommelier) гэж хэн бэ?
Энэ нь дарс хэмээх ундааны бүх төрлийг гаргууд мэддэг, олон талаас нь судлан таньсан, зочид, үйлчлүүлэгчдэд дарсаа тайлбарлаад зогсохгүй, зөвлөгөө өгөх, түүнтэй тохирох ямар хоол зохицох талаар мэдлэг эзэмшиж мэргэшсэн зөөгч, дарсны үйлчилгээ, соёлыг түгээгч мэргэжилтэн юм. Харин сайн сомельер гэж дарс болон бусад согтууруулах ундаа уух зүйлсийг зөв хэмжээгээр, хүртээмжтэй, мэргэжлийн болон тааламжтай хөгжилтэй үйлчилгээг үзүүлэх чадвартай мэргэжилтнийг хэлдэг аж.
📍 Хаана: Новотел зочид буудлын, 4 давхарт
📅 Хэзээ: 5 сарын 5-наас 5 сарын 8 хүртэл нийт 4 өдөр үргэлжилнэ.
Хамрах хүрээ:
Шалгаруулалтын үе шат:
🏆 Шагнал:
Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр LGCF, Новотел зочид буудал, World Wine, Mongol Gourmet, Clarence Dillion wines, Millenia ус, MSM Betastar, Enoteca зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд оролцож буй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Эх сурвалж: World Wine
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.