
Финко Капитал ББСБ ХХК нь харилцагчдынхаа өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн, Mastercard олон улсын төлбөрийн сүлжээгээр төлбөр тооцоо хийх боломжтой Beep Classic виртуал кредит картыг Бонум ХХК-тай хамтран зах зээлд нэвтрүүллээ. Харилцагчид Beep Classic картаар худалдан авалтаа илүү ухаалгаар удирдан хэрэглээнээсээ урамшуулал, хэмнэлт хүртэх боломжтойгоос гадна Apple Pay болон Google Pay-д холбож Монголд төдийгүй гадаадын улс орнуудад төлбөр тооцоогоо хялбар, хурдан гүйцэтгэх боломжтой боллоо.
Та iPhone, Apple Watch болон Google Pay дэмждэг Android ухаалаг гар утас, төхөөрөмжөө ашиглан NFC технологид суурилсан, контактгүй төлбөр хүлээн авдаг худалдаа, үйлчилгээний цэгүүдэд болон цахим худалдааны сайтуудаар төлбөрөө хурдан шуурхай хийх боломжтой.
Салбарт очилгүй картаа цахимаар нээлгээрэй
Beep Wallet аппликейшнээр дамжуулан ₮5,000,000 хүртэлх кредит картын эрхээ шалгуулж, виртуал картаа шууд нээлгэн ашиглах боломжтой юм.
Apple Pay болон Google Pay хэрэглэх зааврыг энд дарж үзнэ үү.
Шинэ картын нээлтийн урамшуулал
Мөн Финко Капитал ББСБ ХХК нь хамтрагч байгууллагууд дээр хийгдсэн худалдан авалтыг урамшуулж, Beep Classic картын хэрэглэгчдэдээ 20% хүртлэх буцаан олголтоор бэлэг барьж байна.

Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2026.10.11-2026.12.31
(Буцаан олголтын хувь хэмжээ, үйлчлэх нөхцөл нь хамтрагч байгууллага бүрд ялгаатай)
Хялбар хэрэглээ, төлбөрийн найдвартай хамгаалалт
Apple Pay болон Google Pay нь төлбөр тооцоог хялбар, хурдан гүйцэтгэхийн зэрэгцээ хэрэглэгчийн төлбөрийн мэдээллийг хамгаалах технологи ашигладаг. Тухайлбал, Apple Pay нь төлбөр хийх үед картын бодит дугаарыг худалдаа эрхлэгчид дамжуулахгүйгээр, тухайн төхөөрөмжид зориулсан тусгай дугаар болон гүйлгээний хамгаалалтын мэдээллийг ашиглан төлбөрийг гүйцэтгэдэг давуу талтай.
Мөн төхөөрөмжийн баталгаажуулалтын боломжууд нь төлбөрийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлэх ба хэрэглэгч та төхөөрөмжийнхөө нууц код болон аюулгүй байдлын тохиргоог идэвхтэй байлгаж, картаа зөвхөн өөрийн хяналтад ашигласнаар илүү хялбар, хамгаалалттай төлбөрийн үйлчилгээг авах болно.
Цахим санхүүгийн үйлчилгээний шинэ боломж
Финко Капитал ББСБ ХХК нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй шийдлүүдийг хүргэхийг зорьдог. Beep Classic виртуал кредит картыг Apple Pay болон Google Pay-д холбон ашиглах боломж нь зээлийн үйлчилгээ болон цахим төлбөр тооцоог нэгтгэн, хэрэглэгчдэд өдөр тутмын худалдан авалт, төлбөр тооцоогоо илүү хурдан шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна.
Та яг одоо Beep Wallet аппликэйшнийг татан авч, картын эрхээ шалгаарай.
👉Beep Wallet аппликэйшн татах: https://finco.mn/app

Эх сурвалж: Финко Капитал ББСБ ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.