• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 14, 2024
Зах зээл

ХАА-н салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна

yld
М.Хулан
3 сарын 14, 2024
3 сарын 14, 2024

Монгол 64.7 сая малтай хэр нь ХАА салбарын эдийн засаг, гадаадын шууд хөрөнгө оруулалтад эзлэх хэмжээ бяцхан. Мал, мах байгаад ч хангалтгүй байна уу? 

Нөхцөл байдал

Өнгөрсөн оны байдлаар ХАА-н салбар нийт ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлсэн бөгөөд эдийн засаг 7% өсөж байхад тус салбар 8.9% унаж байв. Ер нь л тус салбарын ДНБ 3-аас дээш жил тогтвортой өссөн түүх байхгүй. Цаашлаад, өнгөрсөн онд Монголд $3 тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 0.04% буюу $1.2 саяыг л ХАА салбар татаж чадсан. 

  • Би чадна: Тэгвэл тус салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид юу хийх хэрэгтэй билээ?

ЭЗ-т нөлөөгүй хэдэн малын буян… 

Өдгөө ХАА-н бүтээгдэхүүний 84.2% мал аж ахуйн бүтээгдэхүүн эзэлж байгаа гэхээр махны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх нь уул уурхайд төвлөрсөн эдийн засагтай Монголд өөр нэгэн орлогын эх үүсвэрийг бий болгох боломжтой. 64.7 сая малтай улс байна даа…

  • Эрсдэл: 2023 онд нийт малын тоо толгой 6 саяар хоргодож 64.7 саяд хүрсэн. Ер нь л бодит байдал дээр малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж амжаагүй байтал зуд, үерт хорогдуулаад дуусах нь элбэг.
  • Шийдэл: Санаж байгаа бол тус асуудлыг шийдэх эхлэл болж өнгөрсөн 1-р сард мал, махыг ХАА-н биржээр арилжаалаад эхэлсэн. Гэсэн ч махаа гадагшаа тогтмол экспортолдог байя гэвэл мал нядалгааны газар, боловсруулах үйлдвэрээ илүү боловсронгуй болгох, махаа дэлхийн стандартад нийцүүлэх гээд хийх ажил зөндөө.

Эцэст нь… Өнгөрсөн онд махны экспорт 80 мянган тн-д хүрч түүхэн дээд түвшин тогтоосон. Энэ жил ХААБ-тай болсны хэрэг гарах болов уу? Гэхдээ мах боловсруулах үйлдвэрүүд шинэ технологи нэвтрүүлэхгүй бол эрэлт байгаад ч хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй байх даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.