• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 8, 2024
Бизнес

APU-н түүхт 100 жил

yld
М.Хулан
8 сарын 8, 2024
8 сарын 8, 2024

Энэ жил үндэсний шингэн хүнсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК (APU)-н 100 жилийн ой тохиож буй. Өнөөдөр зах зээлийн үнэлгээ болон хувьцаа эзэмшигчийн тоогоороо тэргүүлэгч тус компанийн ХК болсноос хойших 32 жилийн түүхээр аялах болно. 

🕴️  ХК болсон 32 жилд 

Компанийн ХК болсон түүх 1992 онд МХБ дээр компанийнхаа 49%-ийг арилжих болсноор эхэлж байсан бөгөөд өдгөө 10 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хувьцааны үнийн хувьд 2007 оноос хойш өдгөө 317 дахин нугарч ₮1,015-т хүрсэн төдийгүй 2021 онд зах зээлийн үнэлгээ нь ₮1 их наядад хүрсэн анхны компани ч болоод амжсан. Компани түүхэндээ 2 удаа буюу 2008 онд нэгж хувьцаагаа 100 дахин, 2016 онд 10 дахин хуваах шийдвэр гаргасан байдаг. 

  • 🤑 Ногдол ашиг: Цаашлаад тус компани ХК дундаа ногдол ашиг тараалтаараа толгой цохидог буюу 2014 оныг эс тооцвол 2005 оноос хойш жил бүр, 2020 оноос хойш хагас жил тутамд ногдол ашиг тараах болсон.
  • 💯 Түүхэн үзүүлэлтүүд:  Үүн дундаа 2007 онд хамгийн өндөр буюу нэгж хувьцаанд ₮538-ийн ногдол ашгийг тарааж байжээ. Цаашлаад 2022 оны 1 сард хувьцааны үнэ нь түүхэн дээд түвшин болох ₮1,900-ийн босгыг давж байсан түүхтэй. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоогоор ч тэргүүлсээр өдгөө 30,178 жижиг хувьцаа эзэмшигчтэй болоод буй. 

🤩 Өргөжсөөр

АПУ ХК-ийн ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 50.5% өсөн ₮107.9 тэрбумд хүрсэн. Уг өсөлт нь компанийн бүтээгдэхүүний сагсаа төрөлжүүлж хэрэглэхэд бэлэн коктейль Ooze, Шигүдэри, Хонин нуга, Mont Yak тэргүүтэй брэндийг зах зээлд шинээр гаргасан нь ихээхэн нөлөөлсөн аж. 

  • 🔎 Гадагш тэлэлт: Түүнчлэн тэд бүтээгдэхүүнээ Хятад, Орос, Казакстан сүүлд Өмнөд Солонгосын зах зээлд гаргаад байгаа.

Эцэст нь… АПУ ХК өнгөрсөн 4-р сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгэн зууны түүхийн хуудсаа хааж шинэ зуундаа ямар бодлого, стратегиар ажиллахаа танилцуулж байсан шүү. ЭНД дарж сонирхоорой.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.