Альфа үеийнхнийг балчир гэж басахааргүй болсон байна шүү, цаана чинь. Эдгээр балчир үеийнхний дунд ямар брэнд хамгийн алдартай байдаг гэж бодно?
🫧 Тэдний онцлог
Америкийн хүн амын 13.5% буюу 46 сая нь альфа үеийнхэн. Харин Монголын нийт хүн амын 24%-ийг бүрдүүлдэг. Өөрөөр бол балчир хэмээн басаж болохооргүй асар их хэрэглэгчид. Бусад үеийнхнээс ялгаатай нь альфа үеийнхэн мэдээ орсон цагаасаа л техник, технологиор хүрээлүүлж өссөн. Тэр тусмаа цар тахлаас хойш 12-15 насны хүүхдүүдийн цахим худалдан авалт 39% өссөн гэж байгаа.
⚡ Тэдний хандлага
Түүнчлэн TikTok, Facebook, Instagram гэхчлэн сошиал платформуудыг энтертайнмент зорилгоор ашиглахаас илүүтэй худалдан авалтын хөтөч болгон ашиглах нь нэмэгдэж байгаа аж.
Эцэст нь… 2010 оноос хойш төрсөн хүүхэд болон дүүтэй бол ямар хувцас өмсөх дуртай, онцлох брэнд байна уу, ямар тоглоом, амттанд дуртай гээд өөрсдийн үеийнхэнтэй харьцуулж болох асуултуудыг асуугаад үзээрэй. Нөгөө талд бизнесийнхэн маань ирээдүйн борлуулалтаа бодож тус үеийнхэн рүү дөхөж байхгүй бол горьгүй нь шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.