
Манай Ерөнхий сайд Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Манд бараалхаад худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр болж гэнэ. Гэтэл бидний харилцаа хэнд илүү ашигтай байгаа вэ?
➖‼️ Алдагдалтай харилцаа
Монгол Улс сүүлийн 10 жилд Вьетнамтай хийсэн худалдаандаа $769 саяын алдагдал хүлээсэн. Ойролцоогоор ₮2.7 их наяд гэсэн үг шүү дээ, базарваань. Манайх жилд дунджаар $5.9 саяын бараа экспортлоод зөрүүлээд айлаас $75.7 саяын бараа авчихдаг буюу зөвхөн энэ харилцаан дээр л гэхэд $70 саяын алдагдал хүлээчхэж байгаа юм.
✈️💺 Аялал дээр ч алдагдалтай
Аялал жуулчлалын харилцааг өргөжүүлнэ гэж байгаа ч 2020 оноос хойших 5 жилийн хугацаанд Вьетнамаас Монголд 10.2 мянган зорчигч орж ирсэн ч Монголоос Вьетнам руу 81.3 мянган хүн явжээ. Зөрүү нь дахиад л 71.1 мянга. Нэмээд тус улсаас манайх руу оруулсан хөрөнгө оруулалтын датаг тоож ч гаргадаггүй бололтой. Ийм харилцааг ер нь нэг талт л гэдэг дээ.
Эцэст нь… Улс оронтой харилцаагаа өргөжүүлнэ, зузааруулна гэж ярихдаа манайд ямар ашигтай байх, бид яаж харилцааныхаа алдагдлыг бууруулж илүү сайжруулж болох вэ гэдгийг тунгаан бодох нь чухал байна. Нэг уулзаад л харилцаагаа өргөжүүлэхээр боллоо гэж попордог хоцрогдсон арга барилыг өөрчилмөөр байгаа юм. Тодорхой, хэмжигддэг баймаар байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.