• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 19, 2023
Хэвлэлийн мэдээ

Богд Банк ХК-ийн 2023 оны II улирлын санхүүгийн тайлан гарлаа

Энэхүү булангийн мэдээлэл нь манай редакцтай хамааралгүй бөгөөд бидэнтэй хамтран ажиллаж буй байгууллагуудын хэвлэлийн мэдээ юм.

lemonpress
Lemon Press
7 сарын 19, 2023
7 сарын 19, 2023

“Богд Банк” ХК 2023 оны II улирлын байдлаарх санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон хагас жилийн хугацаанд шинээр хэрэгжүүлж, нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон цаг үеийн ач холбогдолтой ажлуудаас онцлон нийт хувьцаа эзэмшигчдэдээ болон харилцагч нартаа зориулан тоймлон олон нийтэд нээлттэй танилцуулж буй.

Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ:

  • Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн.
  • Урьдчилсан хүүг олгодог хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлсэн.
  • Байгууллагын харилцагчдадаа зориулж, байгууллагын утасны дугаараа дансны дугаараа сонгох үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • Ноолуур бэлтгэлд зориулан олгох төслийн зээлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн.
  • Хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих төслийн зээлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн.
  • Хүнсний болон Хөдөө Аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын төслийн зээлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн.
  • Орон нутагт орон сууц авах иргэдэд зориулсан ипотекийн зээлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн.
  • "Дурсамж түгээнэ" урт хугацааны хадгаламжийн урамшуулалт аяныг нийт харилцагч нартаа зарлав.

Хамтын ажиллагаа:

  • “Азийн хөгжлийн банк”-ны төслийн эх үүсвэртэй батлан даалттай бүтээгдэхүүнийг харилцагчдад хүргэх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлэв.
  • “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”-тай хамтран Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарыг дэмжих, бизнесийн таатай орчныг бий болгох зорилготой санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлэв.
  • АНУ, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын гүүр болдог Монгол дахь Америкийн худалдааны танхимын (АмЧам) гишүүнээр элсэв. Ингэснээр дэлхийн санхүүгийн зах зээл дэх мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах, өөрийн банкны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх, улмаар харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүх төрлийн төсөл хөтөлбөрт хамрагдан өргөн хүрээнд олгох боломж бүрдүүлэв.
  • БНСУ-ын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компанийн нэг “БиСи карт” байгууллагатай хамтран БНСУ дахь ATM-ээр дамжуулан Монгол дахь данс руу чөлөөтэй орлого зарлага хийх, харилцан төлбөр хүлээн авах болон нийт 3.3 сая пос машинаар дотоодын ₮ картаар гүйлгээ хийх боломжтой үйлчилгээний эхлэлийг тавилаа.  
  • Хувьцаа эзэмшигчдэдээ зориулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулж, ногдол ашгийг тараав. 
  • "Азийн хөгжлийн банк”-ны төслийн эх үүсвэртэй батлан даалттай бүтээгдэхүүнийг харилцагчдад хүргэх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлэв.

Арга хэмжээ:

  • Богд банк нь эх дэлхийдээ ээлтэй, нийгэмдээ эерэг, залуусын амьдрах хэв маягт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд “Update Festival 2023" ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Уг арга хэмжээ нь дэлхийн дунджаас 176 дахин бага нүүрсхүчлийн хийг ялгаруулсан анхны арга хэмжээ мөн 15,000 залуусын нэгтгэж чадсанаараа онцлог юм.
  • Монголын ширээний теннисний холбоотой хамтран эх орондоо анх удаа 18 орны 400 гаруй ахмад тамирчдын ширээний теннисний "Ази тивийн аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
  • Тулааны урлагаар тэсвэр, хатуужил, хүмүүжил олгох таеквондог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Богд банкны өөрийн хөрөнгө 2023 оны хагас жилийн байдлаар 130.5 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 7.8 дахин өсгөж, жилд дунджаар 32 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
  • Нийт хөрөнгө 2023 оны 2-р улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 50%-аар өсөж 588.78 тэрбум төгрөгт хүрлээ. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 35 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 45 хувийн өсөлт үзүүлсэн байна.
  • Цэвэр ашиг нь 2023 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 88%-аар өсөж 15.13 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2023 оны эцсийн зорилтот түвшин болох 29 тэрбум төгрөгийн ашгийн 52%-ийн гүйцэтгэлтэй байна. 

Богд банк-Итгэл түгээнэ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.