Та дэлгүүрээс ₮25 мянгад хэр их зүйлс худалдаж авч байна вэ?
🫙 Жилээс жилд хоосрох түрийвч
5 жилийн өмнө 1 талх, 1 кг үхрийн ястай мах, 1 л сүү, 1 ургамлын тос, 1 кг сонгино, саримс авахад ₮25 мянга болдог байв. Харин одоо энэ бүхнийг худалдан авахад ₮49 мянга хэрэгтэй болжээ. 5 өвөл, 5 хаврыг үдэх хооронд өргөн хэрэглээний барааны үнэ 2 нугарчих гэж дээ, Хандмаа минь.
⌛️ Ерөнхий зургаар
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд инфляц дунджаар 8.6% байж. Тэгэхээр тус хугацаанд ₮1,000-өөр авч болох байсан зүйлсийг өнөөдөр ₮1,745 зарцуулж байж авдаг болсон хэрэг. Харин ₮1,000-өө тэр чигээр нь хадгалсан бол өнөөдөр түүний бодит үнэ цэн ердөө ₮573 болсон аж.
Эцэст нь… Өнөөдөр ₮25 мянгаар авч чадах зүйлсийн хэмжээ багассан нь зүгээр нэг статистик биш, харин амьдралын чанарын хэмжүүр. Нөгөө талаар нэрлэсэн цалин өссөн ч татвар болон нэмэгдэлтийн тархалт ямар билээ дээ. Ийм байхад ББСБ-д 2.3 сая хүн зээлтэй байгааг гайхах юун. Үнэхээр хүрэлцэхгүй байгаагийн дохио болой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.