Өнгөрсөн дугаартаа МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн ангилал шинэчлэгдсэн талаар мэдээлсэн дээ. Тэгвэл энэ удаа яг ямар компаниуд нь I ангилалд ороод, ямар нь ордоггүйг нь сонирхуулъя.
I ангилал гэдэг нь: МХБ-ийн хувьцааны бүртгэлийн 3 ангиллын хамгийн дээд түвшиний ангилал нь юм. Ерөнхийдөө санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагаагаар тэргүүлэгч компаниуд тус ангилалд ордог гэж ойлгож болно. Одоогоор АПУ (APU), Говь (GOV), Мандал Даатгал (MNDL) гэх мэт 21 компани I ангилалд багтаж байгаагаас Ард Санхүүгийн Нэгдэл (AARD), Ард Кредит ББСБ (ADB), Инвескор ББСБ (INV) шинээр нэмэгдэн оржээ.
Нарийн авч үзвэл:
Мэдүүштэй факт: МХБ-ийн I ангилалд багтаж буй 21 компанийн зах зээлийн үнэлгээ ₮3.5 их наядад хүрэх бөгөөд энэ нь нийт Хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 77%-тай тэнцэх хэмжээний дүн юм.
Дүгнээд үзвэл…
Хэр баргийн хувьцаат компани I ангилалд ороод байдаггүй ажээ. Зах зээлийн үнэлгээ, ашигт ажиллагаа, хувьцааны хөрвөх чадвар зэрэг олон үзүүлэлтэд шалгуур тавьж I ангилалд орох, орохгүйг шийддэг байна. Энэ ангилалд компаниуд шинээр нэмэгдээд байна гэхээр Хөрөнгийн зах зээлийн ирээдүй гэрэлтэй байгаагийн дохио юм шүү дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.