
Монголбанк 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө боловсруулаад буй. Энэ нь 2026-2030 оны стратегийн эхний жилийн баримт бичиг бөгөөд 17 арга хэмжээ, 11 хэмжигдэхүйц үзүүлэлттэй аж.
📌 Онош: Бодлогын хүү дангаараа хангалтгүй
2026 оны эхэнд инфляц зорилтод байсан ч махны үнийн 49.8%-ийн өсөлт, шатахууны нийлүүлэлтийн шок болон үнэ нь 28.2% нэмэгдсэн зэрэг нь төсвийн тэлэлттэй давхацсанаар инфляц 12.5%-д хүрээд байна. Нэмээд сонгуулийн өмнөх жил төсвийн зардал дунджаар 28% өссөн билээ. Улмаар бодлогын хүүг 12.5% болгож чангаруулсан ч инфляц хазаарлагдахгүй байгаа. Харин 2027 онд инфляцыг 8.3%-10.7% байхаар төсөөлж байгаа аж.
💔 ГВУН: Дээд түвшинд хүрсэн ч эмзэг хэвээр
Нөгөө талаас гадаад валютын албан нөөц 8-р сарын байдлаар $8.4 тэрбумд хүрч 7.5 сарын барааны импортын хэрэгцээг хангах боломжтой болов. Энэ өсөлт арилжааны банкнуудын гадаад зээл болон Монголбанкны алт худалдан авалтаас нэлээд хамаарч байгаа.
⛔️ Монголбанкны алдагдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Цаашлаад, ₮11.2 их наядын ипотекийн зээлийн 73%-ийг Төв банкнаас санхүүжүүлснээс үүдэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮6.9 их наяд, өөрийн хөрөнгийн дутагдал ₮4.8 их наядад хүрээд буй. Шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхгүй бол уг дутагдал 2030 онд ₮7 их наядад хүрэх эрсдэлтэй. Үүнийг шийдвэрлэх арга замууд:
⚠️ Эрсдэл ба анхаарах зүйлс
2027 оны төсөв одоогийн өргөн барьсан төслөөрөө батлагдвал инфляц 2.9 нэгж хувиар нэмэгдэж, инфляцыг зорилтот түвшинд хүргэх хугацаа 3 улирлаар хойшлохоор байна. Иймд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн амжилт УИХ болон ЗГ-ын төсвийн сахилга батаас шууд хамаарахаар байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.