• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 27, 2023
Бизнес

QPay-н IPO эхлэхэд 7 хоног үлдлээ

yld
С.Ангирмаа
11 сарын 27, 2023
11 сарын 27, 2023

Та картгүй худалдан авалт хийхдээ ихэвчлэн QPay-р төлбөр тооцоогоо хийдэг биз дээ? Тэгвэл уг үйлчилгээг нэвтрүүлэгч Innovation Investment ХХК IPO хийх гэж буй. Тэд яг яадаг компани юм бэ?

Үүх түүх

Тэдний түүх 2016 оноос эхлэлтэй. Компани тус онд QPay үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн юм. Улмаар 2017 онд Innovation Investment ХХК албан ёсоор үүсгэн байгуулагдсан аж. Одоо бол Innovation Investment ХХК нь QR код ашиглан цахим төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ ХХК болон Мерчантуудад зориулсан мобайл, веб апп хөгжүүлэгч ДМС ХХК гэсэн 2 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй. 

QPay in your area

Харин QPay-н тухайд 2019 оноос хойш маш хурдтай нэвтэрсэн. Энэ ч утгаараа QPay-р өнгөрсөн онд нийт 63 сая гүйлгээ хийгдсэн байна. Харин энэ оны эхний 10 сард гүйлгээний тоо нэмэгдэж ₮4.7 их наядын үнийн дүн бүхий 98.6 сая ширхэг гүйлгээ хийгджээ. 

  • Илүү их : QPay үйлчилгээ өдгөө давхардсан тоогоор 3.2 сая хэрэглэгчтэй, CU, Emart зэрэг 14 мянга гаруй системийн холболттой харилцагчтай болсон аж. Иймд QPay гүйлгээний зах зээлд эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж, 2018 онд 0.2% байсан бол 2027 он гэхэд 12.5%-д хүрэх төлөвтэй буй. 

Ирээдүй 

Innovation Investment ХХК-нд одоогоор 16 этгээд хувьцаа эзэмшдэг. Үүнээс хамгийн их буюу 22%-ийг Ай Си Ти Групп эзэмшиж буй. Харин компани ирэх сард IPO хийж компанийнхаа 20%-ийг олон нийтэд санал болгоно. Ингэхдээ тэд нэгж хувьцаагаа ₮225-өөр санал болгож ₮8.3 тэрбумыг босгох юм. Компанийн IPO-д оролцох уу, яах уу гэж бодож байгаа бол, 

  • Үйл ажиллагааг нь харах хэрэгтэй: Жил ирэх бүр цаасан мөнгө, төлбөрийн картын хэрэглээ багасаж буй энэ үед хамгийн өргөн сүлжээтэй төлбөр тооцооны үйлчилгээнд хөрөнгө оруулах нь цаг хугацааны хувьд зөв шийдвэр байж болох юм.
  • Санхүүгийн үзүүлэлтийг анхаар: Компани 2021 оноос ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд ₮3.5 тэрбумын ашигтай ажиллажээ. Түүнчлэн эздийн өмч нь ₮6.1 тэрбумд, өгөөж (ROE) нь 78.4%-д хүрсэн байна. Харин 2027 он гэхэд тэдний ашгийн хэмжээ нь 4 дахин нэмэгдэж ₮14 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. 

Заа тэгээд, QPay-н IPO 12 сарын 4-нд эхэлнэ шүү. Гэснээс энэхүү нийтлэл нь ямар нэгэн байдлаар таны хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх биш мэдээллийн зорилготой гэдгийг анхаараарай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.