
Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Оюу толгой” ХХК 152 мянган тн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо.
⛏️ Нийт баяжмал
Уул уурхайн салбарт цахиур хагалж буй Оюу толгойн 2025 оны эхний хагаст нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлын хэмжээ 1,263.4 мянган тн-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 46.6% өссөн дүн болжээ. Энэ хагас жилийн хувьд 152 мянган тн зэс, 159 мянган унц алт, 952.3 мянган унц мөнгийг тус тус үйлдвэрлэв. Бусад онцлох зүйлсийг харвал,
🇲🇳 Төсөвт яаж нөлөөлөв?
Оюу толгойн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг стадионы тоглолттой зүйрлэвэл тэд “headliner” буюу гоцлох том хамтлаг нь билээ. Учир нь тэд 2024 онд улсын төсвийн орлогод ₮1.1 их наядыг төвлөрүүлсэн бөгөөд энэ II улиралд гэхэд ₮558 тэрбумыг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна. Тэртээ 2010 оноос хойш гэхэд улсын төсөвт нийтдээ ₮13.1 их наядыг төвлөрүүлснээс ямар их нөлөөтэйг нь харж болно.
Эцэст нь… Оюу толгойн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдсээр улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө ч өссөөр байна. Дахиад 10 ширхэг Оюу толгойтой болохын цагт манай улсын эдийн засаг ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад нүүр улайлгахгүй байх нь лавтай… 💪🏼
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.