• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 22, 2024
Улс төр

Монгол Улс 8 жилийн дотор $10.7 тэрбумыг нефтийн бүтээгдэхүүн импортлоход зарцуулжээ

yld
С.Ангирмаа
10 сарын 22, 2024
10 сарын 22, 2024

Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болно гэснээс хойш 8 жил өнгөрчээ. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр дотоодоосоо шатахуун авахаа хүлээж байх хоорондоо хэдэн ₮ нь гадагшаа урссаар… Хэзээ ахиц гарах вэ? 

💸 $10.7 тэрбум урсав

Энэ оны 9-р сарын байдлаар нийт импортын барааны 18.9%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзэлжээ. Том дүнгээр бол Монгол Улс 2016 оноос хойш нийт $10.7 тэрбумыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн импортлоход зарцуулсан байна. Жилийн ДНБ-ийхээ ойролцоогоор 53.9%-тай тэнцэх дүнг сүүлийн 8 жилд нефтийн бүтээгдэхүүнд зарцуулсан гэсэн үг шүү дээ, базарваань. 

  • 🤔 Гол нь өсөөд байна: 2016 онд бид нийт $512.1 саяар нефтийн бүтээгдэхүүн авч байсан бол 2024 оны ердөө эхний 9 сард энэ тоо 3.2 дахин өссөн аж. Тэгэхээр газрын тосны үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшлох тусам биднээс улам их валют урсаж гадагшилна. 

🧐 Үйлдвэр нь хаа байна аа? 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцыг танилцуулж. 2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих $1.2 тэрбумын зээл авсан бол үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт 4 багц ажил дууссаны дараа ашиглалтад орох ч одоогоор эхний багцын л ажил дуусаж, 2, 3 дахь нь хэрэгжилтийн шатандаа явж байгаа аж. 

  • 📃 Дахиад мөнгө хэрэгтэй: Харин сүүлийнхийг дуусгахад дахиад $431 саяын санхүүжилт хэрэгтэй гэнэ. Төлөвлөгөөгөөр бол уг үйлдвэр 2027 оны 8-р сард ашиглалтад орох юм. Санхүүжилт нь олдох ч юм уу, хугацаандаа ашиглалтад орох ч юм уу? 

Уг нь бол, газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор хэрэгцээнийхээ 70%-ийг дотоодоосоо хангаж, валютын гарах урсгал 20%, долларын ханш 18%-25% тус тус буурах тооцоолол гарсан. Гэхдээ одоо болтол бүтээн байгуулалт нь урагшгүй, валют маань импортын нефтийн бүтээгдэхүүнд урссаар байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.