• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 29, 2024
Улс төр

Монголоос Хятадад суух 18 дахь Элчин сайдаар Н.Энхболд томилогдож, үүрэгт ажилдаа орлоо

yld
С.Ангирмаа +1
    yld
    С.Ангирмаа
    yld
    М.Хулан
8 сарын 29, 2024

Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх эрэмбэд байдаг Хятадад Монголоос суух Элчин сайд Н.Энхболд хүлээн авагч улсдаа итгэмжлэх жуух бичгийн хувиа өргөн барьж үүрэгт ажилдаа орох гэж байна.

🤵 Элчин сайд: Хамгийн гоё суудал

Тэрбээр УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон, Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Өдгөө 67 настай тэрбээр инженер, эдийн засагч мэргэжилтэй орос, англи хэлтэй нэгэн аж. Тэрбээр дипломат албанд ажиллаж байсан туршлага байхгүй хэдий ч 2006-2007 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.

  • 👨‍⚖️ Томилгоо: Түүний томилгоог энэ оны 4-р сард УИХ-аар хэлэлцэн баталж байсан бөгөөд одоогийн Гадаад харилцааны сайдын саналаар нэр дэвшиж байсан.
  • 👀 Онцлог: Монголын Хятадад дахь ЭСЯ Пакистаныг хавсран хариуцдаг. Өөрөөр бол тус улсад Элчин сайдаар томилогдож буй сайд Пакистаныг давхар хариуцан ажиллана гэсэн үг.

1991 оноос хойш Монголоос Хятадад суух Элчин сайд нарын ажлын хугацааг харахад дунджаар 4 жил байсан бөгөөд Элчин сайд асан Д.Цахилгаан болон Ц.Сүхбаатар нар хамгийн урт буюу 7 жил тус албыг хашиж байжээ.

🤔 Гаднын улсын жишиг

Америкаас Монголд суух Элчин сайд нарыг ажилласан хугацааг харвал дунджаар 3 жил. Цаашлаад Элчин сайдаар яригдаж буй хүн ямарваа нэгэн улсыг хариуцан ажиллахаар бол ажлын туршлага, хэлний мэдлэгийн болзлыг хангахын хажуугаар тус улсад очоод юу хийх, ямар салбарыг голлон анхаарахаа албан бичгээр танилцуулдаг. Одоогийн Монголыг хариуцаж буй Элчин сайд Ричард Буанган ч Элчин сайд болохоосоо өмнө ажлын төлөвлөгөөндөө Монголын эрчим хүчний бие даасан байдал, ЭЗ, батлан хамгаалах салбарт голлон анхаарахаа мэдэгдэж байсан.

  • 🤓 Томилгоо нь ч учиртай: Ричард Буанган өмнө нь Хятадад ажиллаж байсан туршлагатай төдийгүй Хятад хэлтэй нэгэн. Өөрөөр бол хөршүүдээсээ хамааралтай Монголыг ойлгохын тулд хөршүүдийг нь сайн мэддэг нэгнийг томилохыг бодолцсон мэт.

Эцэст нь… Элчин сайд нарын томилгоог мэргэжлийн бус хүн томиллоо гэх шүүмжлэл дагах нь олонтоо. Ер нь Монголын Элчин сайдаар томилогдож буй эрхмүүд хариуцан ажиллах улсдаа хэрхэн ажиллах талаар бодлого, төлөвлөгөөгөө танилцуулдаг болов уу? Ийм шаардлагыг эрх баригчид маань тавьдаг болов уу? Тун сонирхолтой.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.