
Хорвоогийн цор ганц тогтмол зүйл нь байнгын өөрчлөлт билээ. Бидний биеийн эд эсээс эхлээд гараг ертөнцийн од эрхэс хүртэл мөнхийн хөдөлгөөнд оршиж, цаг ямагт хувьсан шинэчлэгдэж байна.
Энэ жишгээр 18 жилийн түүхт “Очир Ундраа ОМЗ ББСБ” өмнөх үеийн мэдлэг туршлагаа хадгалж, одоо цагийн ололт амжилтдаа тулгуурлан, шинэ цагт тэмүүлэх “OCHUN Finance” хэмээх дүр төрхөө танилцууллаа.
“OCHUN Finance” болж хувьсан өөрчлөгдөж буй нь дан ганц дүр төрхөө өөрчилсөн мэт харагдах ч ахиулан харваас илүү гүн гүнзгий, утга учиртай өөрчлөлт юм.
“OCHUN Finance” брэндийн 10 градусын ташуу бичиглэл, эргэлдэж буй 7 зоосны бэлгэдэл нь байнгын хөдөлгөөн, өсөлт, хүсэл тэмүүллийг илэрхийлэх бол үндсэн гүн цэнхэр өнгө нь тогтвортой, онцлох неон өнгө нь шийдэмгий байдлыг илтгэнэ.
Мөн брэндийн уриа үгээ “Дараагийн алхмаа хий” хэмээн зарлаж, харилцагч бүрийнхээ дараагийн алхамд хөдөлгөөн оруулахаа тунхаглаад байна.
Энэхүү рибрэндинг нь “OCHUN Finance”-ийг шинэ түвшинд хүргэх үзэл санаа, үйл хэргийн цогц илэрхийлэл бөгөөд ирээдүйд зөвхөн дотоодын өрсөлдөөнд ялгарах бус дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болох суурь шат юм.
Эх сурвалж: OCHUN Finance
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.