Кибер халдлага нэмэгдэж буй энэ цаг мөчид Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын Алба, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран өнгөрсөн 1 сарын 12-нд “ITACTIC” кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх стратегийн команд штабын сургуулилтыг зохион байгууллаа.
Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын Алба болон Зэвсэгт Хүчний Жанжин Штаб нар тус команд штабын сургуулийг цаашид ч улирал тутамд зохион байгуулж кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг өргөжүүлэх аж. ITACTIC нь хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын уяан хатан байдал, халдлагад хариу үзүүлэх чадамжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа билээ.
Кибер халдлага, цахим гэмт хэрэг орон зай, цаг хугацааны хил хязгааргүй өдрөөс өдөрт өсөж нэмэгдсээр байна. Тухайлбал, дэлхий даяар 1 секундэд 253,679, 1 минутад 15.2 сая удаагийн халдлага үйлдэгдэж, 2022 оны байдлаар эдийн засагт $8 их наядын хохирлыг үзүүлээд байна.
Мэдээллийн систем, эмзэг байдлыг ашиглан үйлдсэн 9 төрлийн кибер халдлагад Монгол Улс өдөрт 40-50 мянган удаа өртөж байгаа нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн дунджаас 5 дахин өндөр байгаа юм. Цаашлаад,
Бэрхшээл
2023 оны I улиралд л гэхэд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон 54 байгууллагад ноцтой 6.4 сая, өндөр эрсдэлтэй 25.2 сая халдлага илэрчээ. Түүнчлэн жилд 23,307 хортой код, "D dos" 92 759, "Intrusion attempt" 1.8 сая, фишинг төрлийн 1.9 сая удаагийн халдлага үйлдэгдсэн байна. Монголоос л гэхэд өдөрт 500 гаруй IP хаяг хар жагсаалтад ордог аж.
MN CERT буюу Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв ТББ 10,083 IP хаягт шинжилгээ хийхэд,
Дүгнэхэд, иргэдийн цахим орчинд хувийн мэдээлэл, аюулгүй байдлаа хамгаалах анхан шатны мэдлэг, ойлголт нимгэн. Долоо хоногт тус төвд ирдэг 40-50 мянган халдлагын 75% нь хортой код бөгөөд 64% нь и-мэйлээр, 36% нь вэбээр дамждаг гэнэ. Товшихоосоо өмнө бодох хэвшил дутмагаас халдлагад өртдөг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.