• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 21, 2024
Эдийн засаг

Нийслэлийн төсвийг тодотгох гэж байна

yld
С.Ангирмаа
2 сарын 21, 2024
2 сарын 21, 2024

Нийслэлийн төсвийг тодотгох нь. Төсвийн жил эхлээд дөнгөж 51 хоногийн нүүрийг үзэж байхад тодотгол яриад уналаа. Яах гэж байгаа юм бол? 

Батлахдаа… 

Энэ оны нийслэлийн төсөвт ₮2.6 их наядын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж үүний дийлэнх буюу 93.1%-ийг татварын орлого, үлдсэн хэсгийг татварын бус орлого бүрдүүлнэ. Харин зардал нь ₮2.4 их наяд байхаар тусгаснаар нийслэлээс улсын төсөвт ₮230.3 тэрбумыг төвлөрүүлэхээр баталж байв. Гэтэл одоо тодотгол хийж өөрчлөлт оруулах нь.  

Одоо яах гээд байгаа юм?

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголоор нэмэлт зардал тусгаж хэд хэдэн сургууль, цэцэрлэг, метротой болох юм гэнэ. Тодруулбал,

Сургууль хэрэгтэй байна: Жилд дунджаар 20 мянга гаруй хүүхэд ЕБС-д элсэн орж байгаатай холбоотойгоор сургуулийн барилга байгууламж, орчин, хүртээмжийг сайжруулах асуудал дэгдэж буй. Тиймээс тодотголд 11 сургууль, цэцэрлэгийн санхүүжилт буюу ₮148 тэрбумыг тусгажээ. Уг нь бол төсвийг батлахдаа сургууль, цэцэрлэгийн 47 барилга, байгууламжийн өргөтгөл, засвараас гадна шинээр байгуулахаар ₮122 тэрбумыг тусгачихсан байсан шүү дээ. 

Метро хэрэгтэй байна: Түүнчлэн энэ удаагийн төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэхээр тусгаад байна. Метроны төслийн нийт урт 17.7 км байх бөгөөд 6.6 км нь газар доор хийгдэх гэнэ. Улмаар зүүн 4 замаас зүүн тийшээ 4.9км, 25-р эмийн сангаас баруун тийшээ 6.2 км үргэлжлэх 2 талдаа депотой метротой болох нь. Үүний нийт өртөг нь $1.3 тэрбум болох аж. 

  • Сонгуулийн өмнөх попрол: Уг нь бол 13 жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн өмнө Хайлаастаас нисэх хүртэл метротой болно гэж байв. Дараа нь 2020 он гэхэд Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минутад туулах метротой болох байв. Одоо ч метрогоо ярьж л байна. Ярих болгонд байршил нь л өөрчлөгдөөд байх юм. Метротой болох мөрөөдөлтэй ч мөрөөдөлгүй амьдрах утгагүй гэдэг шиг…  

Баталсан юм бандан тас биш

Нийслэлийн төсвийн тэнцэл 2008-2013 онд ашигтай гарч байсан ч 2014 оноос төсвийн зардал нэмэгдсэнээр төсвийн тэнцэл алдагдал хүлээж эхэлсэн. Энэ жилийн хувьд ашигтай төсөв баталсан ч тодотгол хийснээр зардал нь дахиад л өсөх нь дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.