ДЭЛХИЙН КРИПТО ЗАХ ЗЭЭЛ 2021 ОНД
Крипто зах зээлийн үнэлгээ
2021 оны онцлох сэдвүүдэд критовалютын зах зээлийг оролцуулахгүй байж яаж болох билээ. Түүхэндээ анх удаа $3 их наядын үнэлгээнд хүрсэн крипто зах зээлд олон сонирхолтой үйл явдлууд болж өнгөрлөө. Эдгээрээс цухас дурдвал:
2021 оны онцлох төсөл: Solana (SOL)
2021 оны дэлхийн зах зээлийн хамгийн онцлох төсөл нь Солана байлаа. Тус блокчэйн төсөл Эфериум платформын гол өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Уг төсөл блокчэйн хөгжүүлэгчдэд бага зардлаар Dapps, NFT болон токен зэргийг хийх боломж олгосон аж.
Яагаад энэ төсөл шилдэг нь гэж?
2022 онд
Солана төслийн туршилтын бета хувилбар нь эцэслэгдэж, үндсэн хувилбар луугаа шилжих төлөвтэй байна. Ингэснээр амжилтгүй хийгдэх гүйлгээний хэмжээ нь буурч, түрүү онд 2 ч удаа унасан системийн асуудлаа шийдчихнэ гэнэ шүү.
2021 оны онцлох NFT: Bored Ape Yacht Club
2021 оны шилдэг NFT төслөөр Bored Ape Yach club тодорч байна. Тус цуглуулга 10 мянган ширхэгтэй бөгөөд зах зээл дээр хамгийн хямд нь 40 ETH буюу ₮400 саяын үнэлгээтэй байна.
Ямар ид шидтэй NFT вэ?
NFT-г эзэмшигч нь Bored Ape Yacht Club-ийн коммюнитид орж, төрөл бүрийн арга хэмжээнд уригддаг аж. Тус коммюнитиг төлөөлөх алдартнуудын дунд Эминэм, Стефен Карри, Джимми Фэллон тэргүүтэй эрхмүүд бий. Тэгэхээр уг NFT-г эзэмших нь таныг эдгээр хүмүүстэй хамт нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцох болон хамт үдэшлэгт явах боломжийг олгох юм.
Сонирхуулахад
Bored Ape Yacht Club-ийн бүх NFT арилжаалагдаж дуусан ч зах зээлд эрэлт өндөр байсан учир нэмж 10,000 сармагчныг программын аргаар мутацжуулж, “Mutant Ape Yacht Club” гэх өөрийн дүү цуглуулгыг гаргаад байна. Уг цуглуулгын давуу тал нь өөрийн ах болох Bored Ape Yacht Club-тай бараг ижил хэмжээний олон эрхийг эдлэх бөгөөд аливаа арга хэмжээнд ах дүү 2 маань байнга хамт орох боломжтой байдаг.
Цаашид: Metaverse
Виртуал амьдралыг бидэнд санал болгож буй энэ төсөлд хувцас загвар болон видео тоглоомын томоохон компаниуд бэлтгэлээ хангаж байгаа гэнэ шүү. Уг зах зээл нь ирээдүйд крипто салбараас 10 дахин их буюу $30 их наядын үнэлгээнд ч хүрэх магадлалтай аж.
Туршигдаж буй төсөл
Одоогоор блокчэйн дээр MetaVerse-ийг хөгжүүлж буй хамгийн амжилттай төсөл нь “Decentraland” аж. Хэдий олон төслүүд виртуал ертөнцийг хөгжүүлж байгаа ч төлбөр тооцоогоо критовалютаар шийдэж MetaVerse-ийн туршилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа нь “Decentraland” гэнэ дээ. Уг төсөл дээр худалдан авалтыг хийх гадна уран зургийн үзэсгэлэн дуудлага худалдаа хүртэл зохион байгуулагддаг аж. Энэхүү төсөлд 7 хоног бүр 300 мянга орчим тоглогч идэвхтэй байдаг бөгөөд виртуал ертөнцөд орших газраа $2.43 саяар худалдаалсан гэнэ дээ. Хиймэл ертөнцөд ч гэсэн амьдрах газар хэрэг болох юм гэж үү?
МОНГОЛЫН КРИПТО ЗАХ ЗЭЭЛ 2021 ОНД
Манай дотоодын крипто зах зээл ч бас нэлээн үйл явдалтай болж өнгөрлөө. Өнгөрсөн оны дотоодын зах зээлийг эргэн харвал эхний 3 улиралд АрдКойн (ARDX)-ны халуурал, $30 саяар даатгагдсан Coinhub (CHB) крипто бирж, дуулиант Inflation Hedging Coin (IHC) зах зээлийг доргиож байв. Гэтэл оны сүүлийн улиралд 4 байсан токены тоо 41 болтлоо өсөж, токеноор бороо орох нь тэр ээ.
Тоогоор илэрхийлбэл:
Дотоодын койн, токенууд
ЗОХИЦУУЛАЛТ!
Улс орнуудын зохицуулалтын явц
Шинэ нэр томьёо, технологи, тренд бий болсны дараа хууль эрх зүйн орчны зохицуулалт орж ирдэг ёс жаягийг криптогийн салбар ч мөн дагаж байна. Төвлөрсөн бус, хэн нэгэн байгууллагаас хараат бус, технологийн шийдлийг ашиглан өөрөө өөрийгөө зохицуулаад явна хэмээх зарчмаар ажилладаг крипто зах зээлийг зохицуулах шаардлага байна уу? хэмээн та бодож магадгүй л юм.
Гэхдээ зохицуулалтын гол шийдэх асуудал бол уг салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, биржүүдийг бүртгэлжүүлж, улсаас татвар хурааж авах чухал ажил бий тул тодорхой хэмжээний зохицуулалт байх учиртай юм шүү. Харин 2021 оны байдлаар дэлхий даяар ямар зохицуулалт хийснийг харцгаая.
Улс орнуудын зохицуулалт
Эцэст нь, манай улсын хувьд 2021 он бол яах аргагүй крипто салбар BOOM хийсэн жил байлаа. Гэхдээ койн, токен гаргаж буй нэгнийгээ даган баясаж, хэн дуртай нь IEO, ICO-р дамжуулан хөрөнгө оруулалт татсан нь зах зээл дээр томоохон эрсдэлийг бий болгож буйг нуух юу байх вэ. Харин энэ онд цэгцэрч, крипто салбар маань мэргэжлийн түвшинд шат ахих өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлээд өнөөдрийн дугаараа өндөрлөе!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.