• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 6, 2023
Бизнес

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нэрээ сольж Премиум Нэксус ХК болно

yld
С.Ангирмаа
11 сарын 6, 2023
11 сарын 6, 2023

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) IPO хийгээд 2 жилийн нүүрийг үзлээ. Харин компани одоо ирэх сарын 4-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэлээд олон шинэчлэлт хийх нь. Юу болох гээд байна? 

Хаалттай хэлбэрээр хөрөнгө босгоно

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд CU-н хувьцааны үнэ IPO үнээсээ 38% унаж ₮129 болоод буй. Гэхдээ үйл ажиллагаа нь бол ухарсангүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 326 салбар дэлгүүртэй болж, 85.7 сая хүнд үйлчилгээ үзүүлсэн аж. 2023 ондоо багтаад 360 дэлгүүртэй болно. Харин одоо, 

  • CU not CU: Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тэдний нэр Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК байхаа больж Премиум Нэксус ХК болж магадгүй нь. 
  • Яах вэ гэхээр, тэд нэгж бүр нь ₮208-ийн үнэтэй хувьцааг хаалттай хүрээнд нэмж гарган нийт ₮61.7 тэрбумын хөрөнгө оруулалт босгох юм.

Яаж босгох юм бэ?

Тэд ₮61.7 тэрбумаа эд хөрөнгийн эрхээр болон зээлийн өглөгөө хувьцаанд хөрвүүлэх замаар татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Өөрөөр бол CU-н нэмж гаргах хувьцаа олон нийтэд хүртээлгүй гэсэн үг. Тодруулбал компани нэмэлт хувьцаагаараа нэг талд Премиум Групп ХХК-иас авсан ₮30 тэрбумын өрөө дүйцүүлэн дарж, нөгөө талд нийт 8 стратегийн хөрөнгө оруулагчаас ₮26.5 тэрбумыг босгоно. Гэхдээ ₮26.5 тэрбум нь мөнгөөр орж ирэхгүй ээ. 

  • Юу болох вэ? Стратегийн хөрөнгө оруулагчид CU-д эд хөрөнгийн эрхээрээ хөрөнгө оруулах юм. Тиймээс CU Чингис Шар Айраг ХХК-ийн 90%, Стора Цэнтрал ХХК-ийн 66%-ийг тус тус эзэмшдэг болох бол Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% эзэмшдэг болно. 
  • Яах гэж? Бүтцийн өөрчлөлтийн эцэст CU жилд 1 сая литр шар айргийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, цаашлаад Асахи (Asahi) шар айргийг импортлох албан ёсны эрхийг авсан Сэнтрал Коммерсыг эзэмших нь. Ингэснээр тэд ардаа АПУ-тай GS25-тай өрсөлдөөнөө ширүүсүүлэх юм. 

Эцэст нь… Хэрвээ та CU-н хувьцааг эзэмшдэг бол хурлын бүртгэл 11 сарын 14-нд хаагдана шүү. За тэгээд хурлын шийдвэрээр дахин уулзацгаая. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.