
Монгол Улсын иргэдийн нийт зээлийн үлдэгдэл ₮28.8 их наядыг давжээ, базарваань. Дахиад л түүхэн дээд дүн эвдэгдсэн хэрэг.
🚁 Арван жилд 5.5 дахин өсөв
₮28.8 их наяд гэдэг нь 10 жилийн өмнөхөөс даруй 454% буюу 5.5 дахин, сүүлийн 1 жилд гэхэд 17% буюу ₮4.2 их наядаар өссөн дүн юм. Өсөлтийн трэндийг харвал 2016-2019 онд жилд ₮1.2-₮1.4 их наядаар тогтвортой нэмэгдэж байж. Харин 2020 оны цар тахлаар зээлийн нийт үлдэгдлийн хэмжээ ₮8.5 их наяд болж агшиж байсан ч дараагаар нь ипотек болон хэрэглээний зээлийн эрэлтээр жилд ₮3.5-₮4 их наядаар огцом тэлжээ.
🗼 Үл хөдлөх хэрэгтэй байна
Энэхүү ₮28.8 их наяд хаашаа урссаныг харвал өрхийн амьжиргаа ба хөрөнгө оруулалтын дүр төрх тод харагдана. Багцын хамгийн том хэсэг буюу 26%-ийг үл хөдлөх хөрөнгийн зээл эзэлж байна. Энд ипотекийн зээл ч багтаж буй. Тэгэхээр иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгө хамгийн бодит хөрөнгө оруулалт хэвээр байгааг илтгэнэ.
Дүгнэвэл, зээлийн 58.9% нь үл хөдлөх, цалин ба тэтгэвэрт төвлөрсөн нь санхүүгийн хүртээмжийг харуулах ч өрхийн орлогод суурилсан өрийн дарамт аюултай түвшинд ойртож байгааг сануулж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.