• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 26, 2023
Бизнес

Shoppy-н цахим супермаркет ShoppyMart-тай танилц

yld
Г.Аминаа +1
    yld
    Г.Аминаа
    yld
    Ц.Анхбаяр
12 сарын 26, 2023

Shoppy.mn өөрсдийн супермаркет болох ShoppyMart.mn-г зах зээлд танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан эгэл бид ер нь “шоппинг”-дохдоо хэр их мөнгө зарцуулдаг болохыг судлахаар шийдлээ.  

Орлогын 20.3%

Дундаж монгол өрх хүнсний бүтээгдэхүүндээ сард дунджаар ₮472 мянгыг зарцуулдаг. Энэ дүн нь өрхийн орлогын 20.3%-ийг эзэлдэг бөгөөд, тус дүн 3 жилийн өмнөхтэй харьцуулахад 48.5% өссөн байна. Бүр тодруулан харвал бидний өдөр тутмын хэрэглээ болох үхрийн цул махны үнэ 40.5%, ургамлын тос 77.7%, дээд гурил 76.5% тус тус пуужиндаж амжжээ. 

  • Өөрөөр хэлбэл, инфляцын өсөлтийн томоохон хувийг хүнсний бүтээгдэхүүний үнэ өрдөж байдаг аж. Тэгвэл ShoppyMart цахим супермаркетаа нээснээр ядаж зах зээлийн дундаж ханшнаас 20%-30%-иар хүнсээ цуглуулах боломж бидэнд нээгдэж буй. 

Хэрхэн ашиглах вэ?

Тус платформд одоогоор Shoppy-н харилцагч дэлгүүрүүдийн 280 гаруй төрлийн 1,300 гаруй бараа байрлаж буй. Бид хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, жороор олгодоггүй эмүүдийг ShoppyMart-н гишүүнчлэлд элссэнээр, гэртээ хямдралтай үнээр шууд хүргүүлэн авах боломжтой болох нь ээ.

Тэгээд үнэ нь хэд юм?

  • ₮10 мянга: ShoppyMart-нхан хэрэглэгчдэдээ сарын ₮10 мянга, жилийн ₮100 мянгын гишүүнчлэлийн төлбөрөөр зах зээлээс 20%-30% хямдаар бараагаа авч болохыг амлаж буй. Гэхдээ гишүүн болохгүйгээр ч ShoppyMart-с гэртээ бараа хүргүүлж авах боломжтой.
  • Цаг ч хэмнэнэ: Машины дугаарын хязгаарлалттай энэ үед ShoppyMart захиалсан барааг тань хүргэхдээ таны байршлыг өөрсдийн аль бүсчлэлд байгааг тодорхойлон танд хамгийн ойр байрлах агуулахаас хүргэж, таны хүлээх цагийг багасгахад онцгой анхаарч ажиллаж буй гэнэ.

Эцэст нь, орлогоос ч хурдан өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг очиж авахдаа 2-3 цагийг хий дэмий зам дээр түгжрэн өнгөрүүлж байгаа энэ үед хаана хаанаа л хэмнэхийг хичээж байна даа. Удахгүй шинэ жил болж зарлага улам бүр нэмэгдэх нь тодорхой тул хэдүүлээ энэ удаад цахимаар цагаа, мөнгөө хэмнэсэн дээр байлгүй гэж бодном. Мөнгөө ч хэмнэх нь, цагаа ч хэмнэх нь, нервээ ч хэмнэх нь.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.